Dark Light
Нийгэм | 2023-10-31

Бага ангийн сурагчдад хүүхдийн аюулгүй байдлын талаар зөвлөмж өглөө

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Нийслэлийн цагдаагийн удирдах газраас Баянгол дүүргийн 40 дүгээр сургуулийн бага ангийн 300 гаруй сурагчдад гэмт хэрэг, зөрчил, ахуйн осол гэмтлээс урьдчилан сэргийлэх чиглэлээр мэдээлэл, зөвлөмж өглөө. 

Мэдээллийг хүүхдийн нас, сэтгэхүйд тохируулан “Эцэг, эх асран хамгаалагчаасаа төөрөхөөс хэрхэн сэргийлэх вэ?”, “Үе тэнгийн найзаа ялгаварлан гадуурхаж болохгүй” зэрэг агуулгын хүрээнд бэлтгэж, зөвлөмж өгсөн юм.

Мөн дүрст бичлэг үзүүлж сонирхуулан хүүхдүүдтэй харилцан ярилцаж, мэдлэгийг бататгах зарчмаар зохион байгуулав.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19