Дорнод аймаг, Баянтүмэн сумын Хотонт багийн “Хар-Эрэг” гэдэг газар /аймгийн төвөөс баруун зүгт 45 км-т, сумын төвөөс баруун зүгт 30 км-т/ Тус сумын харьяат малчин А нь 10 сарын 30-ны өдрийн 17:00 цагт явганаар малд яваад сураггүй болсон тухай дуудлагыг 19:20 цагт хүлээн авсан. Тус багийн Засаг дарга Г.Наранбатын ахалсан 16 хүн, 9 автомашинтай малчин А/57 настай, эмэгтэй/-ийг эрэн хайх ажиллагааг зохион байгуулж 20:30 цагт Хотонт багийн “Оросын шороо” гэдэг газар /гэрээс нь баруун зүгт 7 км/-аас эсэн мэнд олсон тул хүч нэмэгдүүлэн ажиллахаар явж байсан тус аймгийн Онцгой байдлын газрын бүлгийг замаас нь буцаасан байна.
Нийгэм | 2023-10-31
Сэтгэгдэл бичих
АДМИН








Нийгэм




