Хотын дарга Х.Нямбаатар "Улаанбаатар хотын авто замын түгжгрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах тухай" анхдагч хуулийн төслийг их хуралд өргөн мэдүүлсэн талаараа хэвлэлд мэдээлэл өглөө.
Уг хуулийн төсөлд Нийслэл хотын төвийн бүсийг төлбөртэй болгох эсэх талаарх асуудал багтсан нь олон нийтийн шүүмжлэлийг дагуулаад байсан юм. Хэвлэлийн хурлын үеэр төлбөртэй бүсийн асуудлаар хотын дарга Х.Нямбаатар дэлгэрэнгүй тайлбар өглөө.
Тэрбээр:
Эхний ээлжинд Нийслэл хотын авто замын дэд бүтцийн асуудлыг шийдвэрлэнэ. Ингэхдээ явган зам, авто зам, дугуйн зам, скүүтэр явах хэсгийг тусгаарлана. Зогсоолын асуудлыг шийдвэрлэнэ. Шаардлагатай тохиолдолд зарим байршилд давхар зогсоолуудыг байгуулна. Үүний дараа хотын төвийн бүсийг төлбөртэй болгох эсэх асуудлыг НИТХ-аар шийдвэрлэх юм. Тухайн төлбөрийг 27500 төгрөгөөс хэтрүүлэхгүй байна гэсэн заалтыг хуульд тусгасан гэв.
АДМИН








Нийгэм




