Dark Light
Нийгэм | 2023-10-31

“Соёлын өвийн мэдлэг ойлголтыг дээшлүүлэх нь” хэлэлцүүлэг боллоо

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Соёлын өвийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газраас 2023 оны 10 дугаар сарын 30-ны өдөр хууль сахиулах байгууллагуудын албан хаагчдад зориулсан “Соёлын өвийн мэдлэг ойлголтыг дээшлүүлэх нь” тусгай сургалт-хэлэлцүүлэг зохион байгууллаа.

Сургалтад Цагдаагийн Ерөнхий газрын Эрүүгийн цагдаагийн алба, Нийслэлийн прокурорын газар, Гаалийн Ерөнхий газар, Тагнуулын Ерөнхий газар, Төмөр замын цагдаагийн газар, Соёлын өвийн үндэсний төвийн холбогдох 14 албан хаагч оролцлоо.

Сургалтын үеэр соёлын өвийн хууль эрх зүйн орчин, бүртгэл мэдээллийн өнөөгийн байдал, цахим шилжилт, соёлын өвийн шинжээч бэлтгэх, ур чадварыг нь дээшлүүлэх талаар болон соёлын өвийн эсрэг гэмт хэргийн нөхцөл байдал, түүнийг шийдвэрлэхэд тулгарч буй асуудлуудын талаар хэлэлцэж, шийдвэрлэх арга замыг тодорхойлоход салбар хоорондын уялдааг бэхжүүлэх арга хэмжээ боллоо.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19