Dark Light
Нийгэм | 2023-11-01

Булган аймгийн 64.5 га газарт техникийн нөхөн сэргээлт хийв

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Булган аймгийн Бүрэгхангай, Дашинчилэн сумдад уул уурхайн үйлдвэрлэл эрхэлдэг 10 аж ахуйн нэгжийн техникийн болон биологийн нөхөн сэргээлтийн ажлын гүйцэтгэлтэй тус аймгийн байгаль орчин, аялал жуулчлалын газрын мэргэжилтнүүд танилцан газар дээр нь ажиллалаа. 

Аж ахуйн нэгжүүд 64.5 га талбайд техникийн нөхөн сэргээлт, 33.75 га талбайд биологийн нөхөн сэргээлт хийсэн байна. Мөн дүйцүүлэн хамгаалах ажлын хүрээнд эвдэрч орхигдсон 31.7 га талбайд техникийн нөхөн сэргээлт хийж, 2 булгийн эхийг хашиж хамгаалж, “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд 33100 ширхэг мод тарьсан байна.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19