Dark Light
Нийгэм | 2023-11-01

Ганцаараа зорчиж буй эмэгтэй зорчигчдод тусгай суудалтай боллоо

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

2023 оны 10-р сарын 18-наас эхлэн зорчигчдын ая тухтай аялах нөхцөлийг бүрдүүлэхээр олон улс, орон нутгийн зорчигчийн галт тэрэгний тасалгаат болон зөөлөн ангиллын бүх вагонуудын 3-р тасалгааны /купе/ суудлын тасалбарыг ганцаараа зорчиж буй эмэгтэй зорчигчдод зориулан худалдахаар программ хангамждаа нэмэлт өөрчлөлт орууллаа.                

Та eticket.ubtz.mn веб сайт болон “УБТЗ Тасалбар – UBTZ ticket” аппликейшнаар зорчигчийн галт тэрэгний тасалбар худалдан авахаар бол ганцаараа зорчиж буй эмэгтэй зорчигчдод зориулсан суудал нь ягаан өнгөтэй, эмэгтэй хүний дүрс бүхий тэмдэглэгээтэй байна. Иймд эрхэм хүндэт үйлчлүүлэгч та ганцаараа аялахаар төлөвлөж байгаа бол дээрх зааврын дагуу тасалбараа худалдан авч тав тухтай, аюулгүй зорчих боломжтой юм гэж Улаанбаатар төмөр зам ХНН-с мэдээллээ.

May be a graphic of ‎text that says '‎вагон сонгоно yy 271 улаанбаатар -сухбаатар улаанбаатар 2023-11-04 10:35/ 3YYHXAPAA/2023-11-04 15:00/ 1 ت 2 - суудлаа сонгоно yy ទី OM 14 10 16 18 20 22 24 26 28 9 30 11 32 34 сул суудал: 29 36 OM 35 31 зарагдсан суудал: сонгосон суудал: эмэгэй зорчигч‎'‎


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19