Dark Light
Нийгэм | 2023-11-01

Үс засуулбал өлсөж ундаасна

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

БИЛГИЙН ТООЛЛЫН 20

2023.11.02 / ПҮРЭВ ГАРАГ

НАМРЫН АДАГ ХАР НОХОЙ САРЫН

ДОЛООН УЛААН ХӨХ ХУЛГАНА ӨДӨР

Үс засуулбал: Өлсөж ундаасна

Наран ургах, шингэх: 07.38-17.34

Барилдлага: Үл зохилдох

Шүтэн барилдлага: Хүрэлцэхүй

Суудал: Ус

Аргын тооллын 11 сарын 20, Бархасвад гараг. Билгийн тооллын 20, Хэрцгий охин одтой, хөх хулгана өдөр. Өдрийн наран 7 цаг 38 минутад мандан, 17 цаг 34 минутад жаргана. Тухайн өдөр бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба хонь, луу, үхэр, нохой жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр архи уух, тамхи татах, сэтгэл муутантай нөхөрлөх зэргийг цээрлэх хэрэгтэй ба гарагийг тахих, хүүхэд үрчлэн авах, хур оруулах, дархны үйлд сайн. Улааны үйл, төлгө тавих, морь уралдах, хэншүү хярвас гаргахад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа болой. Хол газар яваар одогсод зүүн зүгт мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19