Dark Light
Нийгэм | 2023-11-02

Хойд Солонгос Орост нэг сая гаруй их бууны сум илгээжээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Хойд Солонгос ОХУ-д сүүлийн гурван сарын хугацаанд 1 сая гаруй сум зэвсэг нийлүүлсэн хэмээн Өмнөд Солонгосын тагнуулын албанаас мэдээлжээ. Энэ тухай Өмнөд Солонгосын парламентын гишүүн Ю Сан Бом тагнуулын албаны төлөөлөгчид лхагва гарагт парламентын гишүүдэд мэдээлэл хийсний дараагаар мэдэгджээ.

Түүний хэлснээр, тагнуулын албанд БНАСАУ-аас Орос руу нийлүүлсэн 10 гаруй тохиолдол бүртгэгдсэн бөгөөд үүнд ачааны онгоц, хөлөг онгоц ашигласан байна. Дараа нь уг их бууны сумыг Украины эзлэгдсэн нутаг дэвсгэрт төмөр замаар тээвэрлэж, фронтод ашигласан гэж таамаглаж байна.

Өмнөд Солонгосын тагнуулын мэдээлснээр нэг сая сум Украинд хоёр сарын турш идэвхтэй байлдааны ажиллагаа явуулахад хангалттай юм.

Өмнөд Солонгосын тагнуулын мэдээлснээр Орос улс үүний хариуд хиймэл дагуул хөөргөх технологийг Пхеньян руу шилжүүлсэн байх магадлалтай байна. 

Ю Сан Бомын хэлснээр, тагнуулынхан Умард Солонгосын удирдагч Ким Чен Ун Палестины Хамас бүлэглэлд туслах боломжийг хайж байна гэж үзэж байна. Өмнө нь Израилын арми Хамас бүлэглэлийн дайчид Хойд Солонгосын зэвсэг хэрэглэж байгаа тухай баталж байсан.

Албан ёсоор парламентын гишүүний уг мэдэгдлийн талаар хараахан тайлбар хийгээгүй байна. Өмнө нь Өмнөд Солонгос болон түүний холбоотнууд Умард Солонгос улс Орост их бууны сум, Оросын пуужингийн технологийг Умардад нийлүүлж болзошгүй талаар таамаглаж байсан. Украинтай хийж буй дайнд Орос улсад дэмжлэг үзүүлэхээ мэдэгдсэн ч нийлүүлэлт хийхгүй хэмээн мэдэгдэж байсан юм. 

Есдүгээр сард Ким Чен Ун Орост айлчилж, Ерөнхийлөгч Владимир Путин, Батлан хамгаалахын сайд Сергей Шойгу нартай уулзсан. Мөн ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров саяхан Пхеньянд айлчилсан байна.

Эх сурвалж: Svoboda


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19