Dark Light
Нийгэм | 2023-11-02

300 гаруй гадаадын иргэн Газын зурвасаас Египет рүү гарлаа

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Арваннэгдүгээр сарын 1-ний лхагва гарагт Газын зурвасаас нүүлгэн шилжүүлэх эхний өдөр 300 гаруй хүн Египетийн хилийг давсан байна. Энэ тухай Ройтерс агентлаг Египетийн аюулгүй байдлын албаны эх сурвалж болон Палестины албаны хүний мэдээллийг иш татан мэдээлжээ.

Өмнө нь Газад хяналт тавьдаг Палестины радикал ХАМАС бүлэглэл гадаадын болон давхар иргэншилтэй 500 орчим иргэдийг Палестиныг орхин явахыг зөвшөөрсөн жагсаалтыг нийтэлсэн юм. Гэсэн хэдий ч Орос, АНУ-ын иргэд энэ жагсаалтад хараахан ороогүй байна. 

Ойрын өдрүүдэд нүүлгэн шилжүүлэх ажил үргэлжлэх төлөвтэй байна.

Израилын арми 10-р сарын 7-нд Хамас болон Исламын жихад бүлэглэлүүд Израилын өмнөд хэсэгт халдсаны хариуд Газын зурваст "Төмөр сэлэм" ажиллагаа явуулж байна.

Өмнө нь Израилын цэргийнхэн Газынхныг зурвасын энгийн иргэдийг зурвасын өмнөд хэсэг рүү явахыг уриалсан юм. Египеттэй хиллэдэг Рафах шалган нэвтрүүлэх цэг нь Палестинчуудад хүмүүнлэгийн тусламж хүргэх цорын ганц нээлттэй цэг юм. НҮБ-аас Газад хүнсний болон үндсэн хэрэглээний хомсдол үүссэн гэж мэдэгдсэн.

Израилын талын мэдээлснээр, жихадистуудын халдлагын улмаас 1400 хүн амь үрэгджээ. 250 орчим хүнийг барьцаалж, Газ руу аваачсан байна.

Хамас бүлэглэлийн хяналтад байдаг Газын эрх баригчид найман мянга таван зуун хүний амь үрэгдсэний гуравны хоёр нь эмэгтэйчүүд, хүүхдүүд байна хэмээн мэдэгдсэн байна. Эдгээр тоон мэдээллийг хараахан батлаагүй байна.

Эх сурвалж: Svoboda


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19