Завхан аймаг, Их-Уул сумын Цэцүүх багийн нутагт Цэцэрлэг-Тосонцэнгэл-Нөмрөг чиглэлийн Солонготын даваа / Тосонцэнгэл сумын төвөөс зүүн урд зүгт 90 км, сумын төвөөс зүүн урд зүгт 45 км/-д цас орсны улмаас авто замын зорчих хэсэгт халтиргаа гулгаа үүсэж автомашин зорчих боломжгүй болсон дуудлагыг 11 сарын 01-ний өдрийн 16:40 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын даргын шийдвэрээр Тосонцэнгэл сум дахь Гал түймэр унтраах, аврах 39 дүгээр ангийн алба хаагчид 90 км замыг туулан 19:20 цагт очиж замын цасыг хусаж, шороо асган 4 цаг 41 минут ажиллаж нийт 9 автомашин, 10 зорчигчийг даваанаас аюулгүй буулгасан байна.
Мөн Улаанбаатар хот, Багануур дүүргийн 3 дугаар хорооны “Хэрлэн” авто тээврийн шалган нэвтрүүлэх товчооны баруун талд Багануур дүүрэг явах чиглэлд авто замын өгсүүр хэсэгт цас орж хальтиргаа үүссэний улмаас том оврын 6 автомашин замын хөдөлгөөн хаасан гэсэн дуудлагыг 11 сарын 01-ний өдрийн 21:20 цагт хүлээн авсан. Тус дүүргийн хэлтсийн орлогч, хошууч С.Мөнхсайханаар ахлуулсан алба хаагчид 17 км замыг туулан 22:15 цагт очиход Истана загварын автомашин, Норд Бенз ND4210 загварын түлшний Цистер автомашин, Бенз ND1310 загварын түлшний Цистер автомашин 1 талын урсгал зам хаасан байдалтай байсныг 02 цаг 30 минут ажиллаж татан гаргажээ.
АДМИН








Нийгэм




