Dark Light
Нийгэм | 2023-11-02

Увс аймагт гарсан хээрийн түймэр ОХУ-ын хил давжээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Увс аймаг, Сагил сумын Баянзүрх багийн “Баянгол” гэдэг газар /аймгийн төвөөс баруун хойд зүгт 140 км, сумын төвөөс баруун хойд зүгт 80 км/-т 10 сарын 27-ны өдрийн 12:15 цагт Монгол Улсын хилийн 101/6-101/8 дугаар тэмдэгтийн орчим хээрийн гал түймэр гарсан тухай мэдээллийг 10 сарын 31-ний өдөр Хил хамгаалах ерөнхий газраас албан бичгээр хүлээн авсан. Хилийн цэргийн 0245 дугаар ангийн 0228 дугаар салбарын алба хаагчид мөн өдрийн 16:00 цагт хээрийн гал түймрийг бүрэн унтраасан байна. Гал түймэр Монгол Улсын хилийн 101/6-101/8 дугаар тэмдэгтээр Оросын Холбооны Улсын хил давж тус улсын 20 хүн, 3 автомашинтай ажиллаж мөн өдрийн 17:00 цагт гал түймрийг бүрэн унтраасан талаар мэдэгджээ. Урьдчилсан байдлаар гал түймэрт 160 га орчим талбай өртөж шатжээ.

Эх сурвалж: ОБЕГ


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19