Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх гэргий Лувсандоржийн Болорцэцэгийн хамт Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсад энэ сарын 1-5-ны өдрүүдэд төрийн айлчлал хийж байна.
Айлчлалын хүрээнд МОНГОЛ-ВЬЕТНАМ БИЗНЕС ФОРУМ зохион байгуулагдах бөгөөд өнөөдөр буюу 2023.11.02-ны өдөр форумын үйл ажиллагаа албан ёсоор нээлтээ хийлээ.
Нийслэлийн “Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих төв" НӨҮГ-аас Монгол Улсын Ерөнхийлөгчийн айлчлалтай уялдуулан жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгч 70 аж ахуйн нэгж, иргэдийн төлөөлөл албан ёсны үйл ажилланаанд оролцож, 30 үйлдвэрлэгчийн бараа бүтээгдэхүүнийг сурталчлахаар ажиллаж байна.

АДМИН








Нийгэм




