Dark Light
Нийгэм | 2023-11-02

Вьетнам улстай үйлдвэржилтийг нэвтрүүлэх чиглэлд хамтран ажиллана

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Монгол Улсын ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн Бүгд найрамдах Вьетнам улс, Бүгд найрамдах Лаос улсад хийж буй төрийн айлчлалын хүрээнд "Нийслэлийн Жижиг, дунд үйлдвэр үйлчилгээг дэмжих төв” НӨҮГ”-аас ЖДҮҮ эрхлэгчдийн үзэсгэлэн арга хэмжээг зохион байгуулж байна.

"ВЬЕТНАМ-МОНГОЛ БИЗНЕС ФОРУМ" уулзалтад БНСВУ-ын Шадар сайд Чаиг Линг Гуан “Хоёр улсын давуу тал бүхий салбаруудыг түлхүү хөгжүүлэхэд онцгойлон анхаарч,  үйлдвэржилтийг нэвтрүүлж ажиллахаас гадна аялал жуулчлалаар дамжуулан эдийн засгийн сэргэлтийг хийхэд томоохон түлхэц үзүүлэх болно” гэдгийг хэлсэн юм.

Монгол улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх “Айлчлалын хүрээнд манай улсын бизнес эрхлэгч, жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчдэд үр өгөөжөө өгөх хөрөнгө оруулалтыг татах, аж үйлдвэрийг төр хувийн хэвшлийн түншлэлийн хэлбэрээр хөгжүүлэхэд онцгойлон анхаарч өндөр хөгжилтэй үйлдвэржилтийг нэвтрүүлэх тухайд хамтын ажиллагааг эрчимтэй эхлүүлэх болно” хэмээн онцлон тэмдэглэлээ.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19