Dark Light
Нийгэм | 2023-11-02

Хэн ч хэзээ ч нэг өдрийн дотор донтогч болдоггүй

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Энэ нь өөрийн гэсэн үе шатыг дамжиж алгуур үүсдэг процесс юм. 

Хүүхэд бүрт донтолт үүсгэх хүчин зүйлсийн нөлөөлөл хэр их байгаагаас хамаарч өөр өөр хугацаанд, ялгаатай байдлаар дэлгэцийн донтолт үүсдэг. Өөрөөр хэлбэл тухайн хүүхдийн өдөр тутамдаа баримталдаг дэглэм, хүүхдийн онцлог, хүүхдийн хүмүүжил, гэр бүл, найз нөхөд, хүмүүсийн харилцаа, нийгмийн амьдралын оролцоо, орчин хамгаас чухал нөлөөлөлтэй.

Компьютер тоглоомд хэр их чадварлаг болох,  интернэтийн орчин, нийгмийн сүлжээг хэр их сайн ашиглаж сурна, эсрэгээрээ энэ нь асуудал хүндэрч байгааг харуулдаг. 

Гэхдээ хүүхэд тодорхой үед удаан хугацаагаар компьютер тоглоом тоглохыг хүсэх эсвэл хэдэн цагаар  интернэт ашиглах зэрэг нь хүүхдийг танин мэдэх, турших хэвийн зан үйл гэдгийг донтолтоос ялгах хэрэгтэй. 

Дэлгэцийн зохистой хэрэглэх хугацаа

• 0-2 нас: огт хэрэглүүлэхгүй байх

• 3-6 хүртэлх нас: хоногт 1-1,5 цаг

• 6-12 нас: хоногт 1,5-2 цаг

• 13-18 хүртэлх нас: хоногт 2-2,5 цаг

• Насанд хүрэгчид: хоногт 3 цаг /ажлын шаардлагаар илүү хэрэглэх бол 15 минутаас 1 цаг тутамд амарч байх/

ЯРИЛЦЛАГУУД ҮЗЭХ :https://tinyurl.com/ymrr7asn


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19