GIZ-ийн "Түншлэлд суурилсан техникийн болон мэргэжлийн боловсрол, сургалт" төслийн хамт олон Мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагын 7 чадамжийн төвд менежментийн чанарын тогтолцоог бий болгох зорилготой дотоодын болон хөндлөнгийн үнэлгээг 3 дахь жилдээ зохион байгуулж байна.
Чанарын менежментийн тогтолцоо ба үйл явц, боловсролын байгууллагын менежментийн зарчмууд, МБСБ-ын үйл явц ба чанарын шалгуур, үнэлгээний үйл явц, арга зүй, үнэлгээний зарчим, ёс зүйн агуулгын хүрээнд чанарын үнэлгээний ажилтнуудыг бэлтгэх сургалтыг 2023 оны 10 дугаар сард Боловсролын ерөнхий газар, GIZ төсөл хамтран зохион байгуулж, Чанарын үнэлгээний ажилтнаар бэлтгэн, багийн бүрэлдэхүүнийг томилсон.
Менежментийн чанарын үнэлгээний эхний багууд Дархан-Уул аймаг дахь Уул уурхай, эрчим хүчний Политехник коллеж, Улаанбаатар хот дахь Монгол-Солонгосын Политехник коллеж дээр 2023 оны 11 дүгээр сарын 02-03-ны өдрүүдэд ажиллаж байна.
Дараагийн менежментийн чанарын үнэлгээний багууд 11 дүгээр сарын 06-10-ны өдрүүдэд Дорнод аймаг дахь Политехник коллеж, Улаанбаатар хот дахь Техник технологийн Политехник коллеж, Өмнөговь аймаг дахь Политехник коллеж, Завхан аймаг дахь Политехник коллеж, Барилгын политехник коллежууд дээр үнэлгээ хийхээр төлөвлөн ажиллаж байна.
Менежментийн чанарын үнэлгээ нь сургалтын байгууллагын дотоод үйл ажиллагаанд чанарын зорилтуудыг бий болгох, багш, удирдах ажилтан болон хүний нөөцийн чадавхыг бэхжүүлэх, дотоод болон хөндлөнгийн чанарын үнэлгээний үр дүнг харьцуулж дүгнэлт гаргах зорилготой юм.
АДМИН








Нийгэм




