МИАТ ТӨХК-ийн 2023 оны 11-р сарын 2-ны өдрийн ОМ162 аяллын нислэг БНТУ-ын Истанбул олон улсын нисэх буудалд буулт хийж байхдаа аянгад цохиулсан тул аюулгүй ажиллагааны шаардлагын дагуу агаарын хөлөгт зайлшгүй хийх ёстой техникийн үзлэг шалгалтыг хийжээ.
Үзлэг, шалгалтаар ямар нэгэн үл тохирол гараагүй бөгөөд тус агаарын хөлөг нислэг үйлдэх техникийн бүрэн бүтэн байдлыг хангасан байна гэсэн дүгнэлтийг инженер техникийн ажилтнууд гаргасан байна.
Иймд Истанбул-Улаанбаатар чиглэлийн ОМ162 аяллын нислэг Истанбул олон улсын нисэх буудлаас орон нутгийн цагаар 09:00 цагт хөөрч, Улаанбаатар хотод 22:05 цагт буухаар төлөвлөж байна.
АДМИН








Нийгэм




