Dark Light
Нийгэм | 2023-11-03

"Invest Khentii-2023" хөрөнгө оруулалтын чуулган боллоо

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

БОАЖ-ын Сайд Б.Бат-Эрдэнэ "Invest Khentii-2023" хөрөнгө оруулалтын чуулганы салбар хуралдаанд оролцож "Аялал жуулчлалын салбарын хөгжил ба хөрөнгө оруулалт" сэдвээр мэдээлэл өглөө.  Тус хэлэлцүүлэгт илтгэгчээр Хэнтий аймгийн ИТХ-ын дарга Г.Хэрлэнчулуун, Модератороор Аялал жуулчлалын тогтвортой хөгжлийн төвийн  тэргүүн, Олон улсын зөвлөх шинжээч, доктор, профессор Д.Гансүх, Панелистаар БОАЖ-ын Сайд Б.Бат-Эрдэнэ, Соёлын дэд сайд М.Батбаяр, ЗТХЯ-ны ТНБД С.Батболд , “Туушин” ХХК-ийн ТУЗ-ийн дарга Б.Пүрэвчулуун, “Эм Си Эс Холдинг” ХХК-ийн Нийгмийн хариуцлага, тогтвортой хөгжил хариуцсан захирал Б.Солонго нар оролцлоо. 

БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ: 

"БОАЖЯ-наас нутгийн иргэдэд суурилсан аялал жуулчлалыг хөгжүүлэхэд анхаарч ажиллана. Жуулчид Чингис хааны өлгий нутаг гээд Монгол орныг зорин ирэхэд “Чингис” нэртэй архинаас өөр бүтээгдэхүүн, үйлчилгээ байхгүйд сэтгэл ханамжгүй буцдаг гэсэн судалгаа бий. Тиймээс нутгийн иргэд өөрсдөө бүтээгдэхүүн хөгжүүлэгчид байх ёстой" гэв.

Хэнтий аймгийн ИТХ-ын дарга Г.Хэрлэнчулуун:

- "Монгол Улсын засгийн газраас Хэнтий аймгийг Түүхэн аялал жуулчлалын бүс нутаг болгон зарласантай холбогдуулан аялал жуулчлалын бүтээгдэхүүн, үйлчилгээний нөөцөө тодорхойлж дэд бүтэц, бүтээн байгуулалтад 568,8 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийлээ. Мөн Дадал суманд зочид буудал болон жуулчны бааз барих 11 байршилд газар олгох боломж байна" гэв.

Хэнтий аймгийн засаг дарга З.Чогсонжав:

- "Хэнтий аймаг хөдөө аж ахуй,орон сууц, дэд бүтэц, үйлдвэрлэл үйлчилгээ, аялал жуулчлалын салбарт хөрөнгө оруулалт татах боломжтой" гэдгийг онцолж байлаа.

Уг арга хэмжээ нь Монгол Улсын засгийн газраас хэрэгжүүлж буй “Шинэ сэргэлтийн бодлого”-ыг хэрэгжүүлэх хүрээнд Хот, хөдөөгийн сэргэлтийн зорилгыг хангах, Улаанбаатар хотоос орон нутагт шилжин суурьших иргэд, аж ахуй нэгж байгууллагыг дэмжиж, хамтран ажиллах, Хэнтий аймагт төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх, бизнес эрхлэх боломжуудыг танилцуулж, гаднын болон дотоодын хөрөнгө оруулалтыг татах, аймаг,бүс нутгийн эдийн засгийн чадавхыг нэмэгдүүлэх зорилготой. 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19