Dark Light
Нийгэм | 2023-11-03

"Барилгын материал, үйлдвэрлэлийн технологи" бага хурал боллоо

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

"Цемент Шохой" ТӨХК-ийн 40 жилийн ойн хүрээнд 2023.11.03-ны өдөр "Барилгын материал, үйлдвэрлэлийн технологи-2023" эрдэм шинжилгээ, онол практикийн бага хурлыг зохион байгууллаа. 

Хуралд БХБЯ, дотоодын цемент үйлдвэрлэгч аж ахуй нэгж байгууллагууд, барилгын материал үйлдвэрлэгч нар, мэргэжлийн холбоод, хувийн хэвшлийн төлөөллүүд оролцож, барилгын материалын үнэ, ханган нийлүүлэлт, чанарын асуудлуудыг авч хэлэлцлээ.  

Эрдэм шинжилгээ, онол практикийн бага хурлаар "Барилгын материалын үйлдвэрлэлд ашиглагдаж буй цахилгаан станцын хаягдал, төрөл бүрийн үнсний шинж чанарын ялгаа, цацрагийн судалгаа", "Барилгын материалын талаар Төрөөс баримтлах бодлого, цаашдын чиг хандлага", "Триэтаноламин нэмэлттэй портландцементийн физик, механик чанарын судалгаа", Портландцементийн хими, эрдэс зүйн найрлагын судалгаа зэрэг илтгэлүүдийг хэлэлцэж, санал солилцов.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19