Dark Light
Нийгэм | 2023-11-03

Үс засуулбал идээ ундаа элбэг олдоно

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

БИЛГИЙН ТООЛЛЫН 22

2023.11.04 / БЯМБА ГАРАГ

НАМРЫН АДАГ ХАР НОХОЙ САРЫН

ТАВАН ШАР УЛААН БАР ӨДӨР

Үс засуулбал: Идээ ундаа элбэг олдоно

Наран ургах, шингэх: 07.41-17.31

Барилдлага: Түлэх

Шүтэн барилдлага: Нэр өнгө

Суудал: Мод

Аргын тооллын 11 сарын 4, Санчир гараг. Билгийн тооллын 22, Найралт эх одтой, улаан бар өдөр. Өдрийн наран 7 цаг 41 минутад мандан, 17 цаг 31 минутад жаргана. Тухайн өдөр морь, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба гахай, хулгана жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр гэмтнийг шийтгэх, сүм дуганыг сэргээх, амилуулах, өглөгийн түллэг хийх, хишиг дуудуулах, хот балгадын үйл, цэрэг, цагдаагийн үйл, гэр, байшингийн суурь тавихад сайн. Золиг гаргах, бомбын үйл, гөлөг тэжээхэд муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, луу, могой, хонь, нохой болой. Хол газар яваар одогсод хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд, эдлэл, идээ, ундаа олно.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19