Dark Light
Нийгэм | 2023-11-04

НҮБ-ын суурин төлөөлөгч агентлагийн үйл ажиллагаатай танилцлаа

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

НҮБ-ын суурин төлөөлөгч Тапан Мишра Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газрын үйл ажиллагаатай танилцлаа. Энэ үеэр агентлагийн дарга Ц.Нямсүрэн агентлаг болон харьяа байгууллагын үйл ажиллагаа, хэрэгжиж буй төсөл хөтөлбөрүүд, тулгамдаж буй асуудлыг танилцууллаа. 

Мөн Сэргээн засалт, сургалт, үйлдвэрлэлийн төвийн протез, ортопедийн үйлдвэрийн үйл ажиллагаатай танилцаж, ажилчидтай санал солилцов.

Цаашид НҮБ, түүний төрөлжсөн байгууллагуудтай хамтран хөгжлийн бэрхшээлийн салбарт нэн хэрэгцээтэй байгаа хүний нөөцийг сургах, чадавхжуулах, хөгжлийн бэрхшээлийн тоон мэдээлэл, ангиллыг сайжруулах, НҮБ-ын Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн хорооноос Монгол Улсын Засгийн газарт ирүүлсэн зөвлөмжүүдийг иргэний нийгмийн байгууллага, төрийн холбогдох байгууллагууд, албан хаагчдад таниулах, сурталчлах чиглэлээр хамтран ажиллах боломж байгаа талаар суурин төлөөлөгч Тапан Мишра саналаа солилцлоо.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19