Та бүхэн энэ бичлэгээс шашин нь төрөө дээдлэх биш шашин нь төрөө шанаадаж буйг харлаа. Зава Дамдин ринбүүчи гэх ламд заамдуулж загнуулан, мангасдуулж манаран зогсоо энэ хүн бол өнөөгийн БШУ-ны сайд Л.Энх-Амгалан. Шашны лам мяндагтнаас шанаа авч явсан хүнийг шинжлэх ухаан, боловсролын сайдаар томилсон нь зөвхөн Монголд л харж болох үзэгдэл юм. Хатанбаатар Магсаржав Заяын гэгээнийг балбадаг нь уран сайхны кино бол Зав Дамдины хойд дүр задарсан сайдыг алгадсан нь болсон явдал.
Л.Энх-Амгалан БЗС-гаас зээл авсан төрсөн дүүгээ таньж яддаг ч шинжлэх ухаангүйгээр шиншлэх ухаанд нэвтэрсэн хүн юм. 18-р сургуулийн 6В ангийн сурагчид хоёрын хоёр удаа юунаас болж хордсон талаарх шинжилгээний дүн эцэслэн гараагүй байхад Л.Энх-Амгалан “Сурагчид сургуулийн байрнаас биш ямар нэг мансууруулах бодистой холбоотойгоор хордсон… Электрон тамхи ч юм уу, ямар нэг донтолт үүсгэх хүчин зүйлтэй холбоотой…” гэж сошиал сүлжээнд попрон постолсон. Шинжлэх ухааны дүгнэлтээс түрүүлж, шиншлэх увдисын шид үзүүлсэн энэ үгэнд нь эцэг эх, хүүхдүүд ихэд гомдолтой байна. Ер нь 18-р сургуульд болсон явдал, Дүнжингарав орчмоор тархсан өмхий үнэрийг шинжилж дүгнэж чадахгүй байгаа тул шинжлэх ухааны бус шиншлэх ухааны сайдын шидэт хамрыг ашиглаж болох юм.
Тааж мэддэг шидтэй, тамшаалж мэддэг идтэй гэрч Л.Энх-Амгалан очоогүйн улмаас нүүрсний хулгайн шүүх хурал хойшилсон байна. “Эрдэнэставантолгой”-н захирал асан Б.Ганхуяг Нүхтэд хаус хотхон барихдаа Л.Энх-Амгалангийн төрсөн эгчийн хүү В.Баяржаргал, Л.Энх-Амгалангийн аавынх нь төрсөн дүүгийн ач хүү Г.Тэгшбаяр, хамаатных нь дүү Д.Ган-Очир, Ч.Хишигжаргал нарын дээр байдаг газрыг худалдан авсан юм байна. Л.Энх-Амгалан шүүх хуралд очоод юу гэж хэлэх вэ? Танихгүй л гэж хэлнэ. Төрсөн дүүгээ таньж яддаг хүн төрсөн эгчээ хүүхэдтэй гэж яаж мэдэх юм бэ? Төрсөн аавыгаа дүүтэй, тэр нь ачтай гучтай, тэр ач гуч нь Нүхтийн газрыг нүүрснийхэнд зарсныг сайд яаж мэдэх юм бэ?
АДМИН








Нийгэм




