ХХААХҮ-ийн сайд Х.Болорчулуун мэлмий гийж мэндлэн төрсөн өдрөөрөө пялдаган бялуу хүлээн авч, патиар зургаа татуулсан байна. Арга билэг хосолсон, амтат бялуу боовны дээр нь таван хошуу мал тал дүүрэн налайж, тариан түрүү сугсарч, төмс, ногоо ургаж, ЖДҮ-ийн бараа бүтээгдэхүүн жигд сайхан өрөгджээ. Сайдын жавдан сэнтийдээ саатан залрахуй дор арааны шүлс асгарам, араа шүдэнд хайлам, балин тосоор урласан, балын амт шингэсэн салбарын амтат бялуугаа пял тавган дээр тавилаад зооглон хүртсэн болов уу. Сайдын бялууны дээрх нь амттай тарган үхрийн чихэнд үзмээр чип хийж, ЖДҮХСангаас авч явсан зээлийнх нь дүнг хүү шимтгэлтэй нь цэвэр маслоор товойлгож, сугсрах тариан түрүүг нь төсвийн мөнгөөр барихыг хүссэн хашааг нь шоколадаар бэлгэдэн барьсан бол бүр их бэлгэдэл төгс болох байсан гэж судлаачид хэлж байна.
Нийгэм | 2023-11-05
Сэтгэгдэл бичих
АДМИН








Нийгэм




