Хот бол дээд зэргийн зохион байгуулалт. Бага газар дээр олуулаа амьдрах иж бүрэн инженерийн тооцоо төлөвлөлт. Түгжрэл бууруулах талаарх тооцоо судалгаа, тоо баримт, тодорхой хариулт нэхсэн хэдэн асуулт тавьж байна.
1. Хотын төв рүү мөнгө төлж ордог болоход түгжрэл хэдэн яг хэдэн хувиар буурах вэ?
2. Дээд тал нь 27 мянга, нэг мянгаас ч эхэлж болно гэж байна. 1000 төгрөгөө хэмнээд 10 мянгаар таксидах уу?
3. Төрийн цэнхэр дугаартай машинуудын төлбөрийг хэн төлөх вэ? Түшмэлүүд авлигаасаа төлөх үү, татвар төлөгчид даах уу?
4. Хотын төвийн түгжрэл багасаж байвал хотын захын түгжрэлийг ихсэх нь хамаагүй юу?
5. Торгуулиа 74 хувь нь төлөхгүй байгаа жолооч нарт хотын төв рүү орсон мөнгөө өгөхгүй бол яах вэ? Солонгосын хил дээрээс буцаадаг шиг хотын төвийн хил дээрээс буцаах уу?
6. Хүн бүр адил тэгш эрхтэй, хотын төвийнхөн бүр илүү тэгш эрхтэй юу? Хотын төвийнхөн хотын зах руу гарахад адилхан төлбөр авах уу?
АДМИН








Нийгэм




