Dark Light
Нийгэм | 2023-11-09

Нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгүүлсэн ялтнуудаар цас мөс цэвэрлүүллээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Улаанбаатар хотод орсон их хэмжээний цасны улмаас замын халтиргаа гулгаа үүссэнтэй холбогдуулан Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас нийтийн эзэмшлийн зам, талбайн цас, мөсийг цэвэрлэх ажлыг Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албатай хамтран зохион байгуулж байна.

Тус ажилд шүүхээс нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгүүлсэн ялтнуудыг хамруулж, нийслэлийн 6 дүүргийн нутаг дэвсгэрийн 34.3 га талбайн цас, замын халтиргаа гулгааг цэвэрлүүллээ.

Нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгүүлсэн ялтнуудыг нийтийн эзэмшлийн зам талбайг цэвэрлэх, мод тариалах, гамшгийн эрсдэлийг бууруулах, сэргээн босголт болон шарилж зулгаах зэрэг ажилд татан оролцуулж байгаа нь иргэдэд эрүүл, аюулгүй орчныг бүрдүүлэхэд тустай ажил болж байгаа юм.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19