Гарди Менежмент ХХК-ийн нэрэмжит, аймаг цэргийн цолтой 256 бөхийн ээлжит барилдаанд Архангай аймгийн Хайрхан сумын харьяат, Бөхбилэгт дэвжээний бөх, сумын заан Пүрэвжавын Нямжав түрүүлж, Баянхонгор аймгийн Баянлиг сумын харьяат, "Хилчин" спорт хороо, ХЦ-0208 анги, Нэгдэл клуб, Тэргүүн Богд дэвжээний бөх, аймгийн арслан Чинбатын Алтангэрэл үзүүрлэв.
Их шөвөгт Хэнтий аймгийн Дэлгэрхаан сумын харьяат, "Хилчин" спорт хороо, ХЦ-0208 анги, Бор-Өндөрийн уулын баяжуулах үйлдвэр, "Хан Хэнтийн Аварга" дэвжээний бөх, аймгийн арслан Д.Аззаяа, Хөвсгөл аймгийн Галт сумын харьяат, Мөнх Өсөн Нэмэх ХХК, "Хөвсгөлийн Хүчтэн" дэвжээний бөх, аймгийн арслан Н.Дэмбэрэлцэрэн нар шалгарлаа.
Дунд шөвөгт аймгийн хурц арслан Д.Эрдэнэтулга, аймгийн хурц арслан Э.Дашдэмбэрэл, аймгийн арслан Ж.Хатанзоригт, аймгийн арслан Г.Цоггэрэл нар үлдэв.
Дараагийн барилдаан ирэх мягмар гараг буюу арваннэгдүгээр сарын 10-нд 13:00 цагаас Монгол бахархлын өдөрт зориулсан Чингис хаан цомын төлөөх Улс, аймгийн алдар цолтой чансаа өндөр 128 бөхийн барилдаанаар үргэлжилнэ.




АДМИН







Спорт





