Нийслэл Улаанбаатар хотод төр хувийн хэвшлийн түншлэл (PPP)-ээр тээврийн хэрэгсэлтэй холбоотой төрийн болон хувийн хэвшлийн бүтээгдэхүүн, үйлчилгээг “Цахим нэг цонхны үйлчилгээний систем”-ээр үзүүлэхээр байгуулагдсан SmartCar төслийн компанитай дөрвөн талт уулзалтыг өнөөдөр зохион байгууллаа.
Тээврийн хэрэгслийн цахим үйлчилгээний SMART CAR нэгдсэн систем, аппликейшн хөгжүүлэлт, менежментийн ажлууд төлөвлөсний дагуу явж, зарим шинэ бүтээгдэхүүн үйлчилгээг ойрын хугацаанд нэвтрүүлэхээр ажиллаж буйг “Смарт Кар” ХХК-ийн гүйцэтгэх захирал О.Энхмөнх хэллээ. Тухайлбал:
- Тээврийн хэрэгслийн даатгал
- Тээврийн хэрэгслийн эвдрэл гэмтэл харах
- Жолоочийн хариуцлагын албан даатгал төлөх
- Нийслэлийн нутаг дэвсгэрт тээврийн үйлчилгээ эрхлэх ЕС ангиллын зөвшөөрөл авах үйлчилгээ
Нийслэлийн Замын хөдөлгөөнд ачааны авто машин цагийн хязгаарлалттай зорчих түр зөвшөөрөл авах үйлчилгээ зэрэг юм.
Дээрх үйлчилгээнүүд нэвтэрснээр таны худалдан авсан, авах гэж буй автомашин өмнө нь эвдрэл гэмтлээ үнэлүүлж, даатгалаас нөхөн олговор авч, машиндаа засвар үйлчилгээ хийлгэж байсан эсэхийг шалгах боломжийг жолоочид олгож, эвдрэл гэмтэлтэй машиныг өндөр үнээр худалдаж авахаас урьдчилан сэргийлэх, засвар хийгдсэн болон сольсон эд ангиудын мэдээллийг авч цаашид анхаарах зэргээр өөрийгөө болон гэр бүлээ эрсдэлээс хамгаалах боломжтой болох юм.
Уулзалтад Улаанбаатар хотын хөгжлийн корпорац ХК, Нийслэлийн цахим хөгжил мэдээллийн технологийн газар, Нийслэлийн нийтийн тээврийн газар, “Смарт кар” ХХК-ийн төлөөлөл байлцлаа.
“Смарт кар” ХХК нь төслийн сонгон шалгаруулалтаар шалгарсан “Аствишн” ХХК-ийн 100 хувийн хөрөнгө оруулалттай төслийн компани юм. Систем хөгжүүлэлтийн ажлууд үргэлжилж байна.
АДМИН








Нийгэм




