Dark Light
Нийгэм | 2023-11-09

Үс засуулахад сэтгэл амгалан өлзийтэй сайн

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Аргын тооллын: 2023-11-10, Баасан гараг

Наран ургах шингэх: 07:49-17:22

Үс засуулбал: Үс засуулахад сэтгэл амгалан өлзийтэй сайн. Харин бар, туулай, нохой, гахай жилтнээ муу цээрлэвэл зохилтой

Барилдлага: Үл тохирохын барилдлагатай өдөр

Намрын адаг хар нохой сар. Билгийн тооллын 27, хар бич өдөр, тугчин-12 одтой, ус суудалтай, 8 цагаан мэнгэтэй, үл тохирохын барилдлагатай өдөр.

Өдрийн сайн цаг: Нохой (19:40-21:40), хулгана (23:40-01:40), үхэр (01:40-03:40), луу (07:40-09:40), хонь (13:40-15:40) болой.

Хол газар явагсад хойд зүгт мөрөө гаргавал зохистой.

Луу, хулгана, бич, тахиа, хонь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин бар, туулай жилтнээ сөрөг муу.

Хүний сүлд нүд, өвдөг, хөлний булчинд, гэрийн сүлд голомтонд орших болой.

Хонь, бич, тахиа жилтний сүлд гараг, бар, туулай жилтний харш гараг.

Аливаа санасан зөв үйл сэтгэлчлэн бүтмүй. Харин хиншүү, бузар, бэлбэсний үйл, их гол гатлах, загас барих, тангараг үүсгэх, гуу, суваг татах, ан гөрөө хийх, дайсан номхтгох, амраг садан болох, багш шавь барилдах, худалдаа хийх, худаг малтах, анд болох, дээл хувцас, гэр орны хэрэгсэл эсгэх, бэрийн үйл, шинэ гэр, байшин, асар майхан босгох, малын үс, ноос хяргах, эд, мал худалдан авах, эд хөрөнгө зээлдүүлэх, нэхэх, нүүдэл хийх, мал гаргахад муу.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19