Цэргийн гавьяаны Улаан тугийн одонт Зэвсэгт хүчний 256 дугаар анги Өвөрхангай аймгийн музейтэй хамтран Өвөрхангай аймгийн Нарийнтээл сумын харьяат Урлагийн гавьяат зүтгэлтэн, ардын зураач А.Сэнгэцохиогийн уран бүтээлийг ангийн байрлалд дэлгэж, үзэсгэлэн гаргалаа. Энэ үеэр тус музейн эрдэм шинжилгээний ажилтан Б.Бат-Эрдэнэ “Дэлхийн түүхээр аялахуй”, “Баярлалаа” хүний хөгжлийн академийн багш Ү.Баярмаа, Н.Отгондэмбэрэл нар “Өөрийгөө танин мэдэх ухаан”, “Оршихуйн бүтээл Та өөрийгөө хэр судалж, ойлгож байгаа вэ” сэдвээр тус тус лекц уншиж бүрэлдэхүүнд сэтгэл зүйн сургалт явууллаа.
Өвөрхангай аймгийн музейн дарга Д.Тогтох “Орон нутагт ард иргэдийн бүтээсэн түүхэн өвийг түгээн дэлгэрүүлэх, сурталчлан таниулах зорилготойгоор “Музейн нэг өдөр“ арга хэмжээг Зэвсэгт хүчний 256 дугаар ангитай хамтран зохион байгууллаа. Цаашид өсвөр үе, хүүхэд залуучууд, цэрэг дайчдад үндэсний бахархал, цэрэг-эх оронч үзэл төлөвшүүлэх олон талын арга хэмжээг хамтран явуулах болно” гэв.
АДМИН








Нийгэм




