Dark Light
Нийгэм | 2023-11-10

Ням гарагаас ихэнх нутгаар өдөртөө бага зэрэг дулаарна

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

2023 оны 11 дүгээр сарын 11-нээс 11 дүгээр сарын 15-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:

11 сарын 11-нд Монгол-Алтайн уулархаг нутаг, 12-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 13-нд Монгол-Алтай, Хэнтийн уулархаг нутгаар, 14-нд нутгийн баруун хагаст цас орж, цасан шуурга шуурна. Салхи ихэнх хугацаанд секундэд 5-10 метр, 14-нд баруун болон төвийн аймгуудын нутгаар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. 12-ноос ихэнх нутгаар өдөртөө бага зэрэг дулаарч Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө -24...-29 градус, өдөртөө -11...-16 градус, Эг-Үүр, Хараа, Ерөө, Орхон, Сэлэнгэ, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө -18...-23 градус, өдөртөө -5...-10 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө -7...-12 градус хүйтэн, өдөртөө 0...+5 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө -13...-18 градус, өдөртөө -1...-6 градус хүйтэн байна. 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.11.07
Үзвэрийн хувиарууд
Image
2026.11.14
Үзвэрийн хувиарууд
Image
2026.11.11-ээс
Үзвэрийн хувиарууд
Image
2026.12.02, 03
Үзвэрийн хувиарууд
Image
2027.03.07, 08