Dark Light
Нийгэм | 2023-11-10

Мөсөнд цөмөрсөн ачааны автомашиныг татан гаргалаа

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Увс аймгийн Давст сумын “Торхилго”-ын голын мөс цөмөрч  бага оврын ачааны автомашин усанд суусан дуудлагаар 11 сарын 8-нд  тус аймгийн Онцгой байдлын газрын Давст сум дахь Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчид ажиллаж, ачааны автомашиныг татан гаргалаа. 

Энэ мэт голын мөсөн дээгүүр зорчсоноос эд хөрөнгө, амь насаараа хохирох тохиолдол гарч байгаа тул мөсөн дээгүүр явганаар болон автомашинтай зорчихгүй байхыг анхааруулж байна.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19