Dark Light
Нийгэм | 2023-11-10

Хүний сүлд чих, шагайнд, гэрийн сүлд өрх, цонхонд орших болой

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Аргын тооллын: 2023-11-11, Бямба гараг

Намрын адаг хар нохой сар. Билгийн тооллын 28, харагчин тахиа өдөр, тэргүүн дагуул-13 одтой, уул суудалтай, 7 улаан мэнгэтэй, үл тохирохын барилдлагатай өдөр

Наран ургах шингэх: 07:51-17:20

Үс засуулбал: Үс бүү засуул хэрүүл, тэмцэл ирэх тул муу цээрлэвэл зохилтой

Барилдлага: Үл тохирохын барилдлагатай өдөр

Өдрийн сайн цаг: Туулай (05:40-07:40), хонь (13:40-15:40), тахиа (17:40-19:40), бар (03:40-05:40) болой.

Хол газар явагсад зүүн хойд зүгт мөрөө гаргавал зохистой.

Могой, үхэр, тахиа жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин туулай, гахай, хулгана жилтнээ сөрөг муу.

Хүний сүлд чих, шагайнд, гэрийн сүлд өрх, цонхонд орших болой.

Үхэр жилтний сүлд гараг, гахай, хулгана жилтний харш гараг.

Аливаа санасан зөв үйл сэтгэлчлэн бүтмүй. Харин улайны үйл, мал гаргах, хиншүү хярвас гаргах, их хэрэг үүсгэх, ном унших, амраг садан болох, багш шавь барилдах, үзмэр үзэх, мал агтлах, нууц зөвлөгөөн, хурим хийх, гуйлга гуйх, үс засуулах, үхэгсдийн үйл, бэрийн үйл, малын үс, ноос хяргах, хүнийг ханаж, төөнөх, замд гарах, дээл хувцас, гэр орны хэрэгсэл эсгэх, оёж, хатгах, нүүдэл хийх, морь уралдуулж эхлэх, мал хөнгөлөх, арилжаа наймаа хийх, эд мал худалдан авахад муу.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19