Dark Light
Нийгэм | 2026-11-08

ДАВАА ГАРАГААС ИХЭНХ НУТГААР ӨДӨРТӨӨ ДУЛААРНА

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: 
 
09-нөөс ихэнх нутгаар өдөртөө дулаарна.  
 
11-р сарын 08-ны 20 цагаас 11-р сарын 09-ний 20 цаг хүртэлх  цаг агаарын урьдчилсан мэдээ: 
 
Хур тунадас: Нутгийн зүүн хэсгээр солигдмол үүлтэй, бусад нутгаар багавтар үүлтэй. Нийт нутгаар цас орохгүй. 
 
Салхи: Ихэнх нутгаар баруун хойноос секундэд 4-9 метр. 
 
Агаарын температур: Дархадын хотгор, Хэнтийн уулархаг нутаг, Завхан, Заг-Байдраг голын эх, Идэр, Тэс, Тэрэлж голын хөндийгөөр -21...-26 градус, Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хараа, Ерөө, Туул, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндий, Дарьгангын тал нутгаар -17...-22 градус, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр -3..-8 градус, бусад нутгаар -10...-15 градус хүйтэн, өдөртөө Дархадын хотгор, Завхан, Заг-Байдраг голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр -2...-7 градус хүйтэн, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Туул, Тэрэлж, Улз, Халх голын хөндий, Дарьгангын тал нутгаар -1...+4 градус, бусад нутгаар +5…+10 градус дулаан байна. 
 
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор -20...-22 градус, бусад хэсгээр -13...-15 градус хүйтэн, өдөртөө +2...+4 градус дулаан байна. 
 
БАГАНУУР ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө -20...-22 градус хүйтэн, өдөртөө +2...+4 градус дулаан байна. 
 
ТЭРЭЛЖ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө -21...-23 градус хүйтэн, өдөртөө 0 градус орчим байна. 
 
2026 оны 11-р сарын 10-наас 2026 оны 11-р сарын 14-нийг хүртэлх  цаг агаарын урьдчилсан төлөв: 
 12-нд Баян-Өлгийн ихэнх, Увс, Завханы хойд, Хөвсгөлийн баруун сумдын нутгаар 0.0-1.0 мм, 13-нд Баян-Өлгий, Увс, Хөвсгөл, Завхан, Ховдын зарим сумд, Говь-Алтай, Баянхонгор, Өвөрхангай, Төв, Хэнтийн хойд, Архангай, Булган, Сэлэнгийн ихэнх сумдын нутгаар 0.0-5.0 мм цас орж, цасан шуурга шуурна. Салхи ихэнх хугацаанд секундэд 5-10 метр, 12-нд Алтайн уулсаар, 13-нд зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Ихэнх нутгаар дулаарч шөнөдөө Дархадын хотгор, Завхан, Заг-Байдраг голын эх, Тэс голын хөндийгөөр -18...-23 градус, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр -12...-17 градус хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр -4...+1 градус дулаан, бусад нутгаар -4...-9 градус хүйтэн, өдөртөө Дархадын хотгор, Завхан, Заг-Байдраг голын эхээр -2...-7 градус хүйтэн, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Тэс голын хөндийгөөр -2...+3 градус, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +9...+14 градус, бусад нутгаар +4...+9 градус дулаан байна. 13-нд нутгийн баруун хагаст хүйтэрнэ. 

Эх сурвалж | ЦУОШГ
Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.11.07
Үзвэрийн хувиарууд
Image
2026.11.14
Үзвэрийн хувиарууд
Image
2026.11.11-ээс
Үзвэрийн хувиарууд
Image
2026.12.02, 03
Үзвэрийн хувиарууд
Image
2027.03.07, 08