Хонь: Биеийн ерөнхий байдал сул байна. Эрүүл мэндээ хамгаалж, халдварт өвчнөөс сэргийл. Амралтын өдрөөрөө нар салхинд гар. Өнөөдөр ихэнх хүмүүс сэтгэл хөдлөл багатай байх бололтой. Хайртай хүмүүсээ харж хандаарай. Харилцаагаа сайжруулах шилдэг арга бол гэртээ хийж болох сонирхолтой тохижилт сайжруулалтын ажил байх болно.
Үхэр: Хэрвээ та яаруу алхам хийх юм бол төлөвлөж буй зүйл өөрчлөгдөх учраас илүү зохион байгуулалттай бай. Зарим хүмүүсийн хувьд бүх зүйл бага зэрэг уйтгартай мэт байна. Гэхдээ энэ нь эцсийн үр дүнд хүрэх үед өөрчлөгдөнө гэдэгт итгэх хэрэгтэй. Чухал ашигтай нөхцөл байдал гэхийн тулд байгаа нөөц боломжоо сайн ашигла. Том зорилгодоо хүрэхийг л хүсэж байвал бүсээ чангалж, төсвөө тана.
Хамтатгах: Таны хүсэл мөрөөдөл бусад анхаарал сарниулсан зүйлээс болж хий дэмий үрэгдэж байна гэсэн бодол төрнө. Гэхдээ энэ үед сонирхдог зүйлээ судлахад таатай. Найз нөхөд тусламж дэмжлэг гуйх үед тэдний асуудлыг өөр өнцгөөс харах чадвартай байна. Гэр бүлийн үл ойлголцолд та сэтгэл ханамжгүй байна. Асуудлыг ужгируулахгүй шийдэх хэрэгтэй бөгөөд үр дүн нь таны хүссэнээр болохгүй ч таагүй байдлыг төгсгөл болгох арга гэдгийг санаарай.
Мэлхий: Ямар нэгэн санаандгүй үйл явдлын улмаас нэгэн хэвийн тогтсон хэв маягаасаа гарах бөгөөд амьдралыг үзэх үзэл өргөжнө. Тулгарсан асуудал бэрхшээлээс болоод эрч хүчээ сорьсон байдалд орох болно. Урам зоригтой байж, чадах бүхнээ хий. Гарах үр дүнд нь санаа бүү зов. Авьяас чадвараараа бусдад сэтгэгдэл төрүүлэх боломж байгаа бөгөөд өөртөө эргэлзэх хэрэггүй үе.
Арслан: Бүтээлч үйл ажиллагаа явуулахад эрч хүчээр дутагдана. Хий дэмий хов ярих нь найз нөхөдтэйгээ маргалдахад хүргэх тул болгоомжтой бай. Шийдвэр гаргах үед чухал зүйлийг анхаарах байдал үгүйлэгдэх бололтой. Алдаа гаргавал нэмэлт ажил хийж, хөрөнгө мөнгөө үрэх болно. Зарим зүйлийг анзаарахгүй байдал нь таагүй үр дүн авчирна.
Охин: Элдэв зүйлд уруу татагдалгүй биеэ барих хэрэгтэй. Тодорхойгүй харилцаа холбоогоо багасгахыг од эрхэс санал болгож байна. Бусдын нөлөөнд автах байдал ихэснэ. Гадаад руу албан ажлаар явах магадлалтай. Од эрхсийн зарим нөлөө таныг анхаарлаа төвлөрүүлэхэд саад болно.
Жинлүүр: Хайр дурлал, харилцан ойлголцолд таатай өдөр. Амьдралын сайн сайхан байдлын үндэс суурийг тавьж чадна. Гэхдээ сэтгэл хөдлөлөө ил гаргахаас аль болох зайлсхий. Энэ өдөр анхаарал, болгоомжтой байхад илүүдэхгүй. Хайртай хүндээ сэтгэл дундуур болох үйл явдал тохиолдсон ч удахгүй бие биеийгээ ойлгож, эвлэрэх болно.
Хилэнц: Хичээл зүтгэл, уйгагүй мэрийлт амжилт авчрах өдөр. Өнөөдөр харилцаа холбоо таны ажилд их нөлөө үзүүлнэ. Зарим хүмүүс ажлын ачааллаас болоод өдөр дуусах үед их ядрах боловч хайртай хүмүүсийнхэн нь халуун тэврэлт алжаал зүдрэлийг салхиар үлээх мэт арилгана. Хайртай хүнтэйгээ оройн зоог барьж, нэг нэгэндээ сэтгэл зүрхээ нээх нь юунаас ч илүү чухал байна.
Нум: Мөрөөдөлдөө хүрэх алхам хий. Та ядарсан ч гэсэн өмнөх эерэг нөлөө өнөөдөр ч байна. Завгүй ажиллах нь анхаарлаа сулруул гэсэн үг биш. Ямар нэгэн чухал зүйлийг мартахгүйн тулд анхаарлаа нэг л зүйлд хандуулах хэрэгтэй. Ялангуяа дуусах шатандаа явж байгаа чухал ажил байгаа бол жижиг зүйл дээр ч анхаарлаа хандуул. Амжилтад хүрэхийн тулд эргэн тойронд байгаа төвлөрөл сарниулах зүйлсээс хол бай.
Матар: Эрсдэлтэй алхам таныг отож байж мэдэх юм. Санхүү мөнгөний харилцаанд зөрчил үүснэ. Хурц асуудлыг шийдэх хэцүү байсан ч зөнд нь орхиж хэрэггүй. Нөхцөл байдалтай нүүр тулж ажилла. Хий хоосон санаа зовж гараа хумхин суух хэрэггүй. Таагүй хандлага их байгаа хэдий ч гэр бүлээрээ цугларч цагийг хөгжилтэй сайхан өнгөрөөх хэрэгтэй.
Хумх: Энэ өдөр харилцаа холбоо тогтоох, бүтээлч уулзалт зохиох зэрэгт таатай. Биеийн дархлаа муудах тул архи согтууруулах ундаанаас хол байгаарай. Зарим таагүй нөхцөл байдал илэрч магадгүй байна. Ойр дотнын хүмүүстэйгээ харьцаагаа бэхжүүлэх боломжийг сайн ашигла. Ганц бие хүмүүс хайртай учрах бололтой.
Загас: Таны ойр орчим үүсэх уур амьсгал бухимдал төрүүлэх болно. Ажил хэргийн асуудал шийд эхэд таны авьяас чадвар ихээхэн нөлөөлөх болно. Хэрвээ томоохон хөрөнгө оруулалт хийхээр бодож байгаа бол сайн судалгаа хэрэгтэй. Мэргэжлийн хүмүүсийг бичиг баримт боловсруулах ажилд хөлслөх хэрэгтэй байж магадгүй. Өнөөдөр хүн бүртэй эелдэг харьцах ёстой гэдгээ санаарай.
АДМИН








Нийгэм




