Dark Light
Нийгэм | 2023-11-29

Төв аймгийн тэргүүний болон жишиг багуудыг шалгарууллаа

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Төв аймаг 27 сум, 97 багтай. Засаг захиргааны хамгийн олон нэгжтэй аймаг гэдгээрээ онцлогтой. Өнөөдөр зохион байгуулсан багийн Засаг дарга нарын семинарын үеэр үйл ажиллагаагаараа тэргүүлсэн багуудад шагнал гардуулсан юм. 

- Төр засгийн бодлого шийдвэр, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх, байгаль орчинд ээлтэй, эко орчин бүрдүүлэх бүтээлч ажлыг өрнүүлэн, хүүхэд залуучуудад экологийн боловсрол олгож, төлөвшүүлэх, ажлын байрыг нэмэгдүүлэх, зорилтот бүлгийн иргэдэд туслах ажлыг амжилттай зохион байгуулж, иргэдэд хүргэх төрийн үйлчилгээний чанар хүртээмжийг дээшлүүлэн “АЙМГИЙН ТЭРГҮҮНИЙ БАГ”-аар шалгарсан БАТСҮМБЭР СУМЫН СӨГНӨГӨР-БАЯНГОЛ 3 ДУГААР БАГ

- Төр засгийн бодлого шийдвэр, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх ажлыг амжилттай зохион байгуулж, ISO-9001 стандартыг нэвтрүүлэх, багтаа тохижилт, бүтээн байгуулалтын ажлыг өрнүүлж иргэдийн тав тухтай орчныг бүрдүүлэх, өдөрлөг уулзалт, олон нийтийн арга хэмжээг тогтмолжуулах, зорилтот бүлгийн иргэдийг төсөл хөтөлбөрт хамруулан гэрээг үйлдвэрлэгч өрх болгох, ахуй үйлчилгээний төвийг тогтвортой ажиллуулах зэрэг иргэдэд хүргэх төрийн үйлчилгээний чанар хүртээмжийг дээшлүүлэн “АЙМГИЙН ЖИШИГ БАГ”-аар шалгарсан ЗУУНМОД СУМЫН БАЯНХОШУУ 3 ДУГААР БАГ

- Төр засгийн бодлого шийдвэр, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх, тохижилт, бүтээн байгуулалтын ажлыг өрнүүлэх, гүүр барих, цэвэр цэмцгэр орчин бүрдүүлэх, иргэдийн эрүүл мэндийг хамгаалах ажлыг амжилттай зохион байгуулж, төрийн үйлчилгээний чанар, хүртээмжийг дээшлүүлэн “АЙМГИЙН ЖИШИГ БАГ”-аар шалгарсан ЭРДЭНЭ СУМЫН БАЯНТУУЛ 3 ДУГААР БАГ-ийн Засаг дарга нарт "Батламж", мөнгөн шагналыг гардуулан өглөө.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19