Dark Light
Нийгэм | 2023-11-29

Автомашины эд ангид хавчуулагдсан эрэгтэйг гаргажээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Төв аймгийн Баян сумын Өгөөмөр 2 дугаар багийн нутаг Замын-Үүд Улаанбаатар чиглэлд зам тээврийн осол болж автомашины эд ангид хүн хавчуулагдсан байна гэсэн дуудлагыг 11 сарын 28-ны өдрийн 05:52 цагт хүлээн авсан. Багахангай дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 80 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Д /36 настай, эрэгтэй/-ий, “Бенз” загварын автомашиныг, З /56 настай, эрэгтэй/-ын “Хино” автомашин мөргөж иргэн Д-ийн зүүн хөл нь автомашины эд ангид хавчуулагдсан, ухаангүй байсныг 15 минут ажиллаж эсэн мэнд гарган Баян сумын Эрүүл мэндийн төвийн эмчид хүлээлгэн өгсөн байна.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19