Өнөөдөр 11:17 цагт Сүхбаатар дүүргийн 11-хороонд байшин шатаж байна дуудлага мэдээлэл ирсэн. Дуудлагын дагуу Нийслэлийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн бүрэлдэхүүнийг очиход 12х6 хэмжээтэй байшингийн дээврийн хэсэг шатаж байсныг гал түймрийн тархалтыг 12:20 цагт зогсоож, 15:00 цагт бүрэн унтрааж ажиллалаа.
Галын улмаас бэртэж гэмтсэн хүн байхгүй гэдгийг албаныхан онцоллоо.
АДМИН








Нийгэм




