Спортын салбарын оны шилдгүүдийг тодруулдаг “Бөртэ чоно 2023” шагнал гардуулах өгөх ёслолын үйл ажиллагаа арванхоёрдугаар сарын 18-ны өдөр болохоор товоо зарлалаа.
Өнгөрсөн онд Монгол Улсын шилдгийн шилдэг тамирчнаар Ц.Цогтбаатар тодорч, “Бөртэ чоно” шилжин явах цомын эзэн болж байсан юм.
Монголын Үндэсний Олимпийн хорооны дээд шагнал болох спортын шилдгүүдэд олгодог "Бөртэ чоно" наадмыг 2003 оноос эхлэн олгож эхэлсэн юм.
Спортын салбарын шилдгүүдийг тодруулдаг тус наадам шилдгийн шилдэг тамирчин, шилдэг эрэгтэй, эмэгтэй тамирчин, шилдэг залуу тамирчин, шилдэг дасгалжуулагч, шилдэг шүүгч, шилдэг холбоо зэрэг 16 төрөлд спортын салбарын шилдгүүдийг тодруулдаг билээ.
АДМИН








Нийгэм




