Он гарснаар гол нуурын мөсөнд цөмөрсөн 24 удаагийн дуудлага Онцгой байдлын албанд иржээ. Алба хаагчид үүрэг гүйцэтгэн 35 иргэний амь насыг авран хамгаалж, 18 тээврийн хэрэгслийг татан гаргалаа.
Цаг уур, орчны шинжилгээний газрын ирүүлсэн мэдээгээр манай орны гол, нуурын мөсний хэмжээ эрчимтэй нэмэгдэж байгаа ч голын нийт уртын дагууд мөсний зузаан харилцан адилгүй байна. Гол мөрний мөсний даац хүн, мал, машин тэрэг явахад хангалттай хэмжээнд хүрч бэхжээгүй байгаа тул цаг хожих, зам товчлох зэргээр мөсөн дээгүүр явах болон авто тээвэр хийхгүй байхыг сэрэмжлүүлж байна.
АДМИН








Нийгэм




