БНХАУ-д микоплазмын хатгааны тохиолдол нэмэгдсэнтэй холбоотой тус улсад зорчих болон тус улсаас ирсэн иргэдэд зориулсан ХӨСҮТ-өөс зөвлөмж гаргасныг хүргэж байна. Үүнд:
КОВИД-19, томуугийн вакциныг хийлгэх
Амьсгалын замын халдварт өвчний шинж тэмдэг илэрсэн бол тус улсад зорчихоос зайлсхийх эсвэл түр хойшлуулах
Тус улсад зорчсон бол ирснээс хойших 7-28 хоногт амьсгалын замын халдварын шинж тэмдэг илэрвэл эрүүл мэндийн байгууллагад яаралтай хандах
Амны хаалт тогтмол зүүх
Гараа сайтар савандаж угаах
Шаардлагатай бол шинжилгээ өгөх, эмнэлгийн тусламж авахыг зөвлөжээ.
Амьсгалын замын халдварын шинж тэмдэг:
Ханиалгах
380C дээш халуурах
Толгой өвдөх
Хоолой өвдөх
Булчин үе мөчөөр өвдөх
Цээжээр хөндүүрлэх зэрэг байна.
АДМИН








Нийгэм




