Dark Light
Нийгэм | 2023-12-01

"Ногоон" автобусны хэргээр 26 хүнийг яллагдагчаар татан шалгаж байна

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Төсвийн хөрөнгөөр нийтийн тээврийн автобус худалдан авах ажиллагаатай холбоотой хэрэгт мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна. Үүнд Улсын ерөнхий прокурорын газраас байгуулсан АТГ, ЦЕГ-ын хамтарсан ажлын хэсэг хяналт тавьж буй.    

Ажлын хэсэг байгуулагдан 141 хүнээс гэрчийн мэдүүлэг авч, прокурорын зөвшөөрлөөр нэр бүхий 11 иргэний орон байр, бусад газарт нэгжлэг хийж, хэрэгт хамаарал бүхий аж ахуйн нэгж байгууллагын хөрөнгийн шилжилт хөдөлгөөнийг хязгаарлан, эд хөрөнгийг нь битүүмжилжээ.

Уг хэрэгт 2023 онд төсвийн хөрөнгөөр 800 ширхэг автобус худалдан авах ажиллагааг зохион байгуулахад эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдад давуу байдал бий болгосон гэх нөхцөл байдал тогтоогдон 26 хүнийг яллагдагчаар татан шалгаж байгаа аж. Тодруулбал, улс төрд нөлөө бүхий нэг, Нийслэлийн Засаг даргын тамгын газар, Худалдан авах ажиллагааны газар, Нийтийн тээврийн газрын албаны 18, хувийн компанийн удирдах, гүйцэтгэх гурван албан тушаалтан, гадаад улсын дөрвөн иргэнийг яллагдагчаар татаад байгаа юм.

Дээрх яллагдагч нараас нэг хүнд цагдан хорих, 24 хүнд Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах, таслан сэргийлэх арга хэмжээ авсан байна.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19