Цагдаагийн байгууллагад 2023 оны арваннэгдүгээр сарын 30-ны өдрийн 23:40 цагт Баянгол дүүргийн арваннэгдүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах орон сууцны байрнаас “Толгойдоо цохиулсан хүүхэд хүргэгдэн ирсэн” гэх дуудлага, мэдээлэл бүртгэгджээ. Тус дүүргийн цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсээс шалгахад урьдчилсан байдлаар насанд хүрсэн хүмүүс маргалдаж байгаад гурван сартай эмэгтэй хүүхдийн биед гэмтэл учруулж, улмаар охин эмнэлэгийн тусламж үйлчилгээ авч байгаад амь насаа алдсан хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна.
Нийгэм | 2023-12-01
Сэтгэгдэл бичих
АДМИН








Нийгэм




