Dark Light
Нийгэм | 2023-12-02

Архангай аймгийн баг эхний ялалтаа авлаа

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Монголын Үндэсний Бөхийн Холбооны “PEPSI-АЛТАН ЦОМ”-ын төлөөх хагас шигшээ барилдаанууд эхэллээ. Хоёр дахь өдрийн хоёр дахь барилдаанд түрүү жил Аваргын төлөө өрсөлдсөн Архангай-Булган аймгуудын дунд өрнөж, Архангай аймгийн баг 14:11-ээр эхний ялалтаа авлаа. 

Архангай аймгийн багт улсын харцага Б.Зоригтбаатар /4/, улсын харцага О.Мөнх-Эрдэнэ /2/, улсын харцага С.Сүхбат /4/ аймгийн арслан Д.Ням-Очир /1/, цэргийн заан Ө.Батсуурь /3/ нийт 14 даваа авсан бол Булган аймгийн багт улсын начин Д.Амарсайхан /2/, улсын начин Д.Амаржаргал /2/, улсын начин Б.Сумъяабат /5/, улсын начин Э.Энх-Амгалан /1/, улсын начин Б.Түвшинтөгс /1/, нийт 11 даваа авав. 

Архангай аймгийн багийн дасгалжуулагчаар улсын гарди Д.Рагчаа, улсын начин Ч.Ганзориг нар, Булган аймгийн багийн дасгалжуулагчаар улсын начин Х.Цогтгэрэл, Б.Түмэндэмбэрэл нар ажиллав. 

Ялсан баг шагналын 5.000.000 төгрөг болон бөхчүүд давааны мөнгөө тус тус гардсан юм. 

Маргааш 12.45 цагаас Баянхонгор–Төв, 16:45 цагаас Ховд-Дорноговь аймгийн багууд барилдана.

Тасалбараа www.ticket.mn -ээс авах боломжтой. 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19