2023 оны 12 сарын 03-ны 12 ордын зурхай
Хонь: Илэрхий бухимдал төрүүлэх зүйл гэнэт гарч ирэхгүй л бол бусадтай харилцахад санал зөрөлдөөн үүсгэхгүй. Эргэн тойронд байгаа хүмүүсээ буруутгах хэрэггүй. Хэрвээ та ямар нэгэн юмыг дотроо хадгалж байгаа бол түүнийгээ ил гаргаснаар амьдралыг хүндрэлтэй болгож байсан зүйлээ бага ч болтугай хөнгөлнө. Амьдралын зорилго бодит гэхээсээ илүү уран төсөөллийн шинжтэй болсон юм шиг санагдаж мэднэ. Өөрт ашиггүй байдлыг анхааран үзэх нь зорилгоо урагш ахиулахад ашиг тустай.
Үхэр: Өнөөдөр тайван байж, сайн амар. Гоо сайханд орж, биеэ арчилж тордоорой. Энэ үед хосууд дотносон ярилцахад тааламжтай. Олон нийтийн арга хэмжээнд оролцох онц шаардлага байхгүй бол цуцалж болно. Эсвэл урлаг соёлын тоглолт үзэх нь танд сэтгэлийн таашаал авч ирнэ.
Хамтатгах: Уйтгартай ажил хэрэг амрах цагаас хумслах боловч амар тайван байж чадна. Өөртөө тав тухтай орчныг бүрдүүлэхэд анхаар. Шаардлагатай бол жижиг сажиг үүрэг даалгавруудыг яаралгүй амжуул. Өөрийн дур сонирхлын дагуу шинэ ажилд орох магадлалтай. Бүтээлч чадвараа ашиглан өөрийн дуртай зүйлээ хийж, мөнгө олох боломж ч гарч мэднэ.
Мэлхий: Уулзалт ярилцлага бодож байгаагаас илүү үр нөлөөтэй байна. Хувийн ур чадвар болон өөрийгөө үнэлэх үнэлэмж нэмэгдэнэ. Амьдралыг үзэх үзэл санаа таны арга барилыг сайнаар өөрчилж магадгүй. Баяр хөөртэй мөч тохиосон ч эсвэл маргаан зөрчил гарсан ч нэг зангаараа байхыг хичээ. Таны амьдралд юу илүү үнэ цэнтэй болохыг авч үз. Өөрийнхөө бусдын төлөө юу хийж чадахаа сайн бод.
Арслан: Амралтын өдөр ч хугацаа нь хэтэрсэн үүрэг даалгавраа хийж дуусгахын тулд завгүй ажиллах хэрэгтэй болно. Ачааллаас болоод бусдад нэлээд ядарсан мэт харагдана. Хүнд үүрэг даалгаврыг хамтран гүйцэтгэх нь хүсээгүй үр дагавар бий болохоос сэргийлнэ. Яаралтай ажлаа амжих эсэхийг урьдчилан шалга. Тухайн салбартаа нэр хүндтэй хүний байр суурийг сонсох юм бол асуудлыг шийдэх гарцыг олох болно.
Охин: Таны үйл хэрэгт хэн нэгэн хөндлөнгөөс оролцвол таагүй хандлага үүсэх болно. Бүтэшгүй мөрөөдлөөр өөрийгөө хуурах хэрэггүй. Хар буруу санаа бодол нь хэцүү эрсдэлтэй учруулна. Тиймээс болгоомжтой бай. Болчимгүй үйлдэл хийвэл дараа нь харамсах болно. Сэтгэл хөдлөлдөө хэт автаж, хий айдсаас салж чадахгүй байгаа бол найз нөхөд тань зөв гарц олоход тусална.
Жинлүүр: Энэ амралтын өдрийг сайхан өнгөрөө. Гэхдээ өөртөө хэрэгтэй, хэрэггүй зүйлээ яв цав тодорхойл. Архи, согтууруулах төрлийн ундаанаас хол бай. Наргиж цэнгэсэн ч өөрийг үг үйлдлээ байнга хянах хэрэгтэй болно. Таны дуртай биш зүйлийг хэн нэгэн тулгах үед биеэ зөв авч явах нь чухал байна. Таалагдахгүй хандлагыг өөр дээрээ удаан хүлээн авах хэрэггүй.
Хилэнц: Амралтын өдөр ч гэлээ та ажлын ширээний ард өдрийг өнгөрүүлнэ. Урд байгаа ажилдаа бүх анхаарлаа хандуулж, элдэв хэрэг явдлаас холхон байхыг хичээ. Үгүй бол ажлаа хийхээс илүүтэйгээр ихэнх цагаа дэмий өнгөрөөж магадгүй. Найз нөхдөөс ирэх хүсэлтийг эвтэйхэн аргалах хэрэгтэй. Аливаа асуудлын учир шалтгаанаа тодруул. Өөрийн нөхцөл байдлын талаар дахин эргэцүүлж үзэх хэрэгтэй.
Нум: Од эрхэс таны хүсэл мөрөөдөлд нөлөөлнө. Оюун ухааны төсөөлөл шинэлэг зүйл хайх тул ирээдүйн төлөвлөгөөгөө өөрчлөх бололтой. Хүчтэй хүсэл мөрөөдөл шинэ сонирхлыг бий болгож чадна. Сонирхолтой мэргэжил эзэмших гэж буй хүмүүс сайхан боломжийг өөртөө бий болгоно. Залуу хүмүүс гадаадад суралцах талаар ихээхэн анхаарал тавих бололтой.
Матар: Эрч хүч, урам зориг их байна. Ямар нэг саад гарах тул асуудлыг цаг тухайд нь шийдвэрлэ. Хүнийг сонсох, ойлгох чадвар сайн байх болно. Олон төрлийн ажлыг хийх ур чадвартай байх болно. Гэхдээ ямар ажлыг хийхэд сайн бэлтгэл хэрэгтэй. Олон нийтийн хурал цуглаанд оролцох хүмүүс анхаарлын төвд байх болно. Нарийн судалгаа шинжилгээ хийж байгаа хүмүүс сайн үр дүн олж авах боломжтой.
Хумх: Ихэнх хүмүүс түр зуурын агаар салхинд гарах аялал хийх бололтой. Үгүй бол гэрээ цэвэрлэн амралтын өдрийг өнгөрөөх байх. Өөртөө хэрэгтэй өөрчлөлт хийж шинэ боломж хай. Хий хоосон амлалтаар хайртай хүнээ гомдоох хэрэггүй. Ирээдүйн амьдралаа хэт сайхнаар төсөөлөх байдал бүү гарга. Өөрийн боломжоор бэлтгэсэн гэнэтийн бэлэг нь ойр дотнын хүмүүсийг баяр хөөртэй болгоно.
Загас: Амжилттай худалдаа арилжаа таны амьдралд томоохон дэвшлийг авчирна. Хэрэв та өөр салбарт хүч сорихийг хүсэж байгаа бол санаачлагатай байх үе. Судалгаа сайн хийж, танд жинхэнэ сэтгэл ханамж авчрах ажлыг ол. Харин бусдын сайхан үгэнд тэгтэл итгэх хэрэггүй болов уу. Өөрийн мэдлэг чадвартаа илүү итгээрэй.
АДМИН








Нийгэм




