Dark Light
Нийгэм | 2023-12-03

Секслэг даргын амссан бокслог техник

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Охин шигээ насны ажилтнаа өмдөө шувтлан хөөж, гоё секс хийе л дээ гэж бэлгийн хүчирхийлэл өдүүлсэн ч албан тушаалаасаа ховхроогүй, УБТЗ-ын орлогч дарга Н.Энхцогт гэгч энэ удаа сайдаасаа ухааны жавтий, ухамсрын шанаа хүртсэн явдал тохиол гарсан байна. Секслэг дарга бокслог довтолгоонд өртөж, нокаутанд биш ногдаунд орсон гэж гомдолтой байгаа юм байна. Н.Энхцогтын ярьснаар бол Зам тээврийн сайд С.Бямбацогт тулааны  шилдэг мастеруудын үхэлд хүргэх, маш нууц, нэн ховор, хориотой цохилтын арга мэхийг эзэмшсэн, ширэн бээлийтэн шилмэл тамирчны баруун хажуугийн техникт өндөр ур чадвартай юм байна. Н.Энхцогтын секслэг нь бол ил тод болсон үнэн, С.Бямбацогтын бокслог гэдэг нь эргэлзээтэй. Сайд, дарга хоёрын өгөлдөөн, чичилдээн “Монголын тээвэр” форумын хүлээн авалтын үеэр, 11-р сарын 9-ний үдэш “Асем вилла” хотхоны дэргэдэх “ХҮН” театрын хувцасны өлгүүр орчимд  болжээ. Цувыг нь өмсгөж өгөх гэж пялдагадаад цусаа холиулах нялуулах дөхсөн байна. 

Төмөр замын орлогч нь сайдаасаа ухамсрын шанаа авснаа хоёр улсын хоорондын асуудал болох юм уу, болгох сонирхол ч цухуйж байгаа юм. Учир нь сайд С.Бямбацогт оросуудын нүдэн дээр “Танайх Оростой хамтарсан учраас хоцрогдсон байгууллага” гэж агсамнагнасан гэж Н.Энхцогт ярьсан байна. Уудаг улаан хоолой, унждаг улаан хоолойгоо захирч чаддаггүй шар сэмжилсэн Н.Энхцогт бэлгийн хүчирхийллийн үйлдэлдээ шийтгэл биш бэлэг хүртэж, даргын ажлаа хийж даам гарсаар яваа хүн юм. Төмөр замын ВИП өрөөний үйлчлэгч бүсгүй Н-ийг хоёулаа гоё секс хийе гэж өмдөө шувтлан элдэн хөөж, садрын согтуу мастер, самууны секс машин болсон үйлдэл нь олон нийтэд ил болсон. Хүний эхнэр, айлын ээж, өөрийнхөө охин шиг бүсгүйгээс нөхөр чинь юу хийдэг вэ, яаж дэмжих вэ гэж асууж байгаад нойлын өрөөнд ороод ир, маргааш хүрээд ир, үнсье энэ тэр гэж шалдан шалиглаж шавдуулж хөөсөн ч өмдөө мулталсан өвгөжөөр даргаас залуу эмэгтэй зайлан зугатаж чадсан юм байна. Үйлчлээг Н бэлгийн дарамтанд өртсөн өргөдөлдөө өөдгүй явдлыг үг үсэггүй хөндсөн юм. С.Бямбацогт сайд байлаа гээд нудрах нь ч буруу, Н.Энхцогт дарга байлаа гээд гэр бүлтэй эмэгтэйд бэлгийн дарамт үзүүлэх нь хориотой. Секслэг дарга бокслог сайд хоёрын хоорон дахь мөчөөрхөл дотоод сөргөлдөөн болохоос бус Орос-Монголын асуудал биш.

 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19