Dark Light
Нийгэм | 2023-12-03

Ардчилсан нам ба дарга нарын АРМИ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

15 дэд даргатай, атгаалжин маягийн бүтэцтэй, ахиад 1 тэргүүн даргатай, ЕНБД-тай, тэгээд нэг даргатай АН дарга нарынхаа тоог нэмсээр байна. Ардчилсан эмэгтэйчүүдийн холбоо 1 яг дарга, 11 дэд дарга, нийт 12  алтан сандалтай болсон байна. Ардчилсан залуучуудын холбоо, Ардчилсан ахмадын холбоо тус бүр 10 гаруй дэд даргатай болохыг хүлээж байна. Аймаг, нийслэл, сум, дүүргийн намын дарга, дэд дарга, элдэв байнгын хороо, янз бүрийн зөвлөл, зөвлөхүүдээ оруулбал тоолшгүй олон даргатай, дуусашгүй олон хуримын генералтай. Алтан саатай мөрдөс, улаан зураастай өмдтэй, тарган генералууд хоргодох байранд хуралдаж байх мэт арми юм. 

АН Ерөнхий нарийн бичгийн даргын түр орлон гүйцэтгэгчээ томилсон байна. Эрдэнийн Одбаяр биш Эрдэнэбилэгийн Одбаяр гэдэг хүн, ЕНБД бол биш ЕНБД-ын үүргийг түр орлон гүйцэтгэгч боллоо. Эрдэнэбилэгийн Одбаяр нь Эрдэнийн хүүхэд бол биш юм байна, Эрдэнийн хүүхдийн ангийн хүүхэд мөн юм байна. Шинэ генсекээ Х.Баттулгын тал С.Эрдэнийн хүн гэж хардаж байгаа бол С.Эрдэнийн тал нь Х.Баттулгынх гэж сэрдэж байгаа юм байна. С.Баярцогтын тал нь хоёулантай нь хардаж байна. Лу.Гантөмөрийн тал нь өөрийнхөө талтай хардсан. Аль аль талаас нь АН-ын генсекийг МАН-тай хардаж байгаа бол, МАН-ынхан АН-тай өөртэй нь хардаад байгаа юм байна. Лу.Гантөмөр бүх фракциуддаа дэд даргын дэд суудлуудыг хуваарилан, удаа дараа буулт хийсээр эцэст нь ЕНБД-аа өөр хэн ч биш өөрөө санал болгосон байна. Бусад нь сурсан зангаараа дэд ЕНБД нараа томилуулъя гэж одоохондоо шахаж шавдуулаагүй байгаа юм байна.  

Нэг орон сууцны өрөөнүүдийг олон айл зэрэг түрээсэлж байгаатай нэн төстэй байдал АН байдаг юм. Өрөө түрээслэгч айлууд гал тогоо, жорлон ваннаа булаалдах, агсам согтуу, зодоон нүдээн хийх ба  үргэлж л хагарсан шилээ скочдох, эвдэрсэн хаалгаа засах, хорооны байцаагчид мэдүүлэг өгөх маягаар аж төрдөг айлууд юм. Намын дарга нь өмнө нь түүхий өндөг бариад зодоон нүдээр дундуур унагаачихгүй явдаг байсан бол өнөөдөр бүр хальсгүй өндөг алган дээрээ тавиад асгачихалгүй байх гэж мэрийж байгаагаа нэг бус удаа хэлсэн байна.

 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19