2023-12-04, Даваа гараг / БИЛГИЙН ТООЛЛЫН: 22/
Билгийн тооллын 22, улаан бич өдөр, их морь-9 одтой, ус суудалтай, 2 хар мэнгэтэй, үхэхийн барилдлагатай өдөр. Хутганы ир өдөр.
Наран ургах шингэх: 08:23-17:00
Үс засуулбал: Үс засуулахад эд, идээ элбэгшин эрхэм сайн. Харин бар, луу жилтнээ муу цээрлэвэл зохилтой.
Барилдлага: Үхэхийн барилдлагатай өдөр. Хутганы ир өдөр
Өдрийн сайн цаг: Нохой (19:40-21:40), хулгана (23:40-01:40), үхэр (01:40-03:40), луу (07:40-09:40), хонь (13:40-15:40) болой.
Хол газар явагсад зүүн урд зүгт мөрөө гаргавал зохистой.
Луу, хулгана, бич, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин бар жилтнээ сөрөг муу.
Хүний сүлд бөөр, чих, гадар шагайнд, гэрийн сүлд зуух, пийшинд орших болой.
Нохой жилтний сүлд гараг.
Аливаа санасан зөв үйл сэтгэлчлэн бүтмүй. Харин бурхан сахиус тахих, бэрийн үйл, их гол гатлах, загас барих, тангараг үүсгэх, гуу, суваг татах, мал гаргах, ан гөрөө хийх, дайсан номхтгох, шинэ гэр, байшин, асар майхан босгох, худалдаа хийх, худаг малтах, замд гарах, үхэгсдийн үйл, эхэлж ном сонсох, нүүдэл хийх, дээл хувцас, гэр орны хэрэгсэл эсгэх, оёх, шинэ дээл өмсөх, эд юм өгөх, өмнө зүгт явахад муу.
АДМИН








Нийгэм




