2023 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 12 ордын зурхайг танилцуулж байна.
Хонь: Та энэ өдөр нэлээд эртнээс хүссэн зүйлээ хийж болно. Та хэрэгтэй бүх мэдээллээ бусдаас асуугаад олж чадах тул нэрэлхэж, санаа зовох хэрэггүй. Хамтын хөрөнгөний асуудал бага зэрэг ажил удаж магадгүй. Гэвч та цагаа олж, зөв шийдвэрт хүрэхийг хичээ. Гэр бүлтэй холбоотой асуудлууд шийдэгдэх ба та буруу мэдээлэлтэй байж болох юм. Хэрвээ та зөв мэдээлэл олж чадах юм бол таны асуудал энэ өдөртөө шийдэгдэнэ.
Үхэр: Мэргэжлийн салбарт амжилтад хүрэх зорилгоо биелүүлэхэд боловсрол мэдлэг хамгийн чухал үе. Сайн сургалт амжилтад хүрэх түлхүүр юм. Энэ үед зохион байгуулах болон хамт олноо нэгтгэх чадвар сайн байна. Хэрвээ боломж бүрхэг байвал хуулийн асуудлыг хойшлуул. Мөн хувийн зорилгоо биелүүлэх гэж яарах хэрэггүй.
Хамтатгах: Таны амьдралд өөрчлөлт гарахыг энэ өдөр амлаж байна. Өөрчлөлтөд бэлэн бай. Сэрэмжтэй байж, хүн бүрийн зааврыг бүү дага. Тэсвэр хатуужил энэ үеийг сөрөн гарахад тусална. Олон нийтийн аливаа үйл ажиллагаанд болгоомжтой оролцоорой. Санаандгүй нөхцөл байдлаас болж хяналтаа алдах магадлалтай. Тухайн үеийн мэдрэмжээ бүх хүмүүст ил гаргах хэрэггүй.
Мэлхий: Хайр дурлалын харилцаа тааламжтай байх тул хосууд бие биеэ илүү ойлгож чадна. Харин ганц бие хүмүүс төсөөлж байснаасаа илүү сайхан учралтай таарах болно. Залуу хүмүүсийн санхүүгийн боломж өсөх тул орчин тойрноо шинэчлэх хүсэлтэй болно. Гэхдээ хэт үнэтэй эд зүйл бүү худалдан ав.
Арслан: Урьдчилан таамаглах аргагүй үр дагавартай нөхцөл байдал үүсэж болзошгүй. Харилцан ойлголцолгүй, ууртай түрэмгий байдал гаргах нь хариу бүдүүлэг үйлдэл хүлээн авахад хүргэнэ. Ямар нэг өдөөн хатгалгад бүү авт. Энэ өдөр ердийнхөөс илүүтэйгээр биеэ барьж тайван байхыг од эрхэс сануулж байна. Санхүүгийн нөхцөл байдалд сөрөг өөрчлөлт гарч болзошгүй.
Охин: Эрүүл мэндээ анхаар. Хүнд ажлаар ачааллаа нэмэх нь таны бие махбод болоод сэтгэл санаанд хохиролтой. Эрүүл мэндийн байдлаа үл хайхарвал хууч өвчинтэй болж мэднэ. Ажлын хэт их стресс, гэр орны асуудлаас болоод уур бухимдалтай байвал таны сэтгэлийн дарамт ихэснэ. Аль болох болгоомжтой байж, биеэ сайн бариарай.
Жинлүүр: Өвөрмөц мэдрэмж өгөх үйл ажиллагаанд оролцоно. Өнөөдөр ертөнцийг үзэх үзлээ өргөтгөх боломж гарна. Сонирхолтой адал явдлыг бүтээ. Сэтгэл хөдлөм сайхан боломж таны зам дээр байна. Харин сөрөг зүйлд хариу үйлдэл хийх нь тааламжгүй байдалд оруулна. Хайр дурлалын адал явдал таны хувьд тааламжтай байна. Хуучин дурсамж сэтгэл хөдөлгөх бололтой. Хосууд ямар ч асуудлаа шийдэн хэвийн харилцаагаа сэргээх боломжтой.
Хилэнц: Гол зорилгодоо хүрэхэд нь өөрийн эрч хүчээ зориулахад бэлэн бай. Өнөөдөр ихэнх хүмүүс өөрийгөө эрүүл чийрэг хэмээн бардамнах хэрэггүй бололтой. Архаг өвчин сэдрэх эсвэл өвчний халдвар авч болзошгүй байна. Бие организмынхаа ямар ч өөрчлөлтөд туйлын анхааралтай хандахыг од эрхэс танд зөвлөж байна. Сайн хяналттай амьдралын дэглэм танд үр дүнтэй хамгаалалт өгөх болно.
Нум: Завгүй өдөр болно. Таны эрч хүч хүрэхгүй мэт санагдах ажиллагаа ихтэй үүрэг даалгавар авахаас зайлсхий. Эрх мэдэл бүхий нэгэнтэй зөрчилдөөнд орохгүйн тулд ухаалаг, дипломатч зан гаргах хэрэгтэй. Сандарч яарах нь байдлыг улам дордуулах болно. Чөлөөт цагаараа гадагш гарч хүмүүстэй уулзаж, хүндрэл бэрхшээлээ хэсэг зуур мартах нь сайхан сэргэлт өгнө.
Матар: Бусдад туслах боломжтой бол бүү хойш суугаарай. Буяны үйлсэд нэгдэхээр шийдэж магадгүй. Шинэ өөрчлөлт өөртөө итгэлтэй байдлыг нэмэгдүүлнэ. Бүрхэг байдал ард хоцрох болно. Санхүүгийн сахилга бат чухал үе. Арвич хямгач зантай хүнд ч өөрийн хүслээ хязгаарлахад хүнд байх болно.
Хумх: Чухал санаа бодол илрэн гарч ирнэ. Өнөөдөр бусдыг анхааралтай сонсож, үр дүнтэй үйл ажиллагаанд суралц. Хамтрагч нартаа хэтэрхий чанга бүү хандаарай. Бусдад итгэн, сонголтыг өөрөөр нь хийлгэх нь хамт олноо өсөж хөгжих боломж олгоно. Хэт захирангуй зангаа өнөөдөр ил гаргах хэрэггүй.
Загас: Хэдий тун завгүй байх ч аль болох тайван бай. Удахгүй та зорилгодоо хүрч сэтгэлд хангалуун болно. Багаар ажиллах чадвар танд сайн үр дүнг авчирна. Найз нөхөдтэйгээ уулзахаас татгалзах хэрэггүй. Сэтгэл хөдлөлөө зөв илэрхийл. Уран бүтээлч хүмүүс сайн бүтээл гаргаж чадна.
АДМИН








Нийгэм




