Байгаль орчин, аялал жуулчлалын Сайд Б.Бат-Эрдэнэ 2023 оны арванхоёрдугаар сарын 3-ны өдөр Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын суурь конвенцын Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Ихбрахим Тиаутай уулзалт хийлээ. БОАЖ-ын Сайд Б. Бат-Эрдэнэ цөлжилт, газрын доройтлыг сааруулах, газрыг нөхөн сэргээх санаачилгуудыг өргөжүүлэх Сайд нарын түвшний арга хэмжээ олон улсын хамтын ажиллагааны шинэлэг санал, шийдлүүдээр дүүрэн байсанд баяртай байгаагаа илэрхийлэв.
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн 2024 онд Монгол Улсад зочлох урилгыг Ихбрахим Тиауд уламжлан, гардууллаа. 2024 онд багтаан Монгол Улсад айлчилж, хамтын ажиллагаагаа өргөжүүлэн 2026 онд болох Конвенцын талуудын 17 дугаар бага хурал (COP17)-ыг зохион байгуулах ажилд дэмжлэг үзүүлэхээр тогтов.
Мөн Их 20-ийн Даян дэлхийн газрын санаачилгын зохицуулах албатай хамтран ирэх жил Монгол Улсад COP17-ийг угтан цөлжилт, газрын доройтлын чиглэлээр үр дүнтэй, технологид тулгуурласан шийдлийг танилцуулсан, олон улсын хамтын ажиллагааны манлайллаа бататгасан арга хэмжээ зохион байгуулахаар тогтов.
АДМИН








Нийгэм




