Dark Light
Нийгэм | 2023-12-04

Гурван удаагийн ял шийтгэлтэй, 31 настай эрэгтэй хүний амь бүрэлгэснийг шуурхай илрүүлэв

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Өнөөдөр 06:10 цагт Чингэлтэй дүүргийн арванхоёрдугаар хорооны Булгийн гудамжинд эрэгтэй хүн бусдад зодуулсан байдалтай амь хохирсон тухай дуудлага, мэдээлэл бүртгэгджээ. Тус дүүргийн цагдаагийн газрын алба хаагчид хэргийн газрын ойр байрлах “Ногоон бүс” хяналтын камер болон аж ахуйн нэгжүүдийн хяналтын камерын тусламжтай, өмнө нь гурван удаагийн ял шийтгэлтэй, 31 настай, эрэгтэй Б гэгч үйлдсэнийг шуурхай илрүүлэн, мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байна. Телекамерын “Ногоон бүс” төсөл нь гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, сураггүй алга болсон хүн, хүүхдийг эрэн хайх, бүртгэгдсэн гэмт хэрэг, зөрчлийг илрүүлэхэд чухал үр нөлөө үзүүлж байгаа юм. 

 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19