Dark Light
Нийгэм | 2023-12-04

Хилэнц: Шинийг эрэлхийлэх өдөр

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

2023 оны 12 сарын 5-ны өдрийн зурхай

Хонь: Энэ өдөр ямар нэгэн ер бусын зүйл хийх хүсэл танд төрнө. Урьд нь хийж байгаагүй шинэ зүйлийг санаачлах нь таатай байна. Та сонирхолтой саналыг шууд хүлээн зөвшөөрч мэднэ. Аливаа өөрчлөлт нь шинээр хүсэл зоригийг бадраана. Үйл ажиллагаагаа өргөжүүлэх гэж байгаа бол хамтрах хүнээ зөв сонгох нь чухал байна.

Үхэр: Энэ үед илүү их хичээл зүтгэл гаргавал элбэг хангалуун амьдрах боломж дээшилнэ. Бодол санаа болон мэдрэмж тань өөртөө итгэлтэй болгоно. Эргэн тойрондоо юу болоод буйг ойлгохын тулд сонор сэргэг бай. Амьдралын буруу дэглэмээ өөрчлөх нь чухал. Шинэлэг өөрчлөлт өөдрөг үзэл бодол нь таны эрч хүчийг нэмнэ.

Ихэр: Ажлын төлөвлөгөө нь ямар нэгэн үйл явдлын улмаас дуудлагаас болж тасалдаж магадгүй. Бодлогогүй шийдвэр гаргахаасаа өмнө өөрийн төлөвлөгөөнөөс гадна бусдын бодлыг анхааралтай сонс. Сэтгэлийн хөөрөл бол таны юу хийж байгаагаас үл хамааран энэ өдрийн хязгаарлах тээг байх болно.

Мэлхий: Хүндрэл гарах өдөр. Хэрэв найз нөхөд болон ахмад хүмүүсийн саналыг сонсвол та сандрахгүй байж болно. Өнөөдөр зөв үйлдэл хийж буй эсэхдээ итгэлгүй байвал эргэн тойрныхны тань ухаалаг зөвлөгөө хэрэг болох бололтой. Ердийн үеэс илүү ажилдаа дарагдах тул магтаал зэмлэл аль алийг нь сонсох болно.

Арслан: Болгоомжтой байдал таныг аварна. Зарим чухал ач холбогдолтой санхүүгийн асуудлыг дур мэдэн шийдэхийн оронд мэргэжлийн хүнээс зөвлөгөө аваарай. Өнөөдөр оддын нөлөөллөөс болоод аливаа үйл явдлын үр дүнд санаа зовох төлөвтэй байна. Ганц бие хүмүүс нэлээд сэтгэл хөдлөлтэй байна. Зарим нь анхны харцаар дурлаж ч магадгүй.

Охин: Өнөөдөр зарим талаар азтай байна. Заримдаа буруу зүйл хийсэн байсан ч таныг хэн ч буруутгахгүй байх. Өөрийгөө илэрхийлэх чадвар нь таны амжилтад том нөлөө үзүүлж чадна. Эрх мэдлийн төлөө тэмцэж байгаа бол өөртөө итгэлтэй байх нь хамгийн сайн арга юм. Таны төлөө үнэнч байж чадах хүмүүсийн бүлэгт нэгдэх хэрэгтэй. Хайр дурлалын харилцаагаа тодорхой болго. Хэрвээ та өөрийн дотоод сэтгэлээ илэрхийлэн гаргахдаа хэт ичимхий бол бусдаас тусламж ав.

Жинлүүр: Сайн хандлагатай өдөр. Хувийн харилцаанд ахиц гарч байна. Ажилладаг салбартаа тэргүүлэгч нь бай. Судалгаа болон төслийн ажлыг сайн хийх ур чадвар өндөр байна. Шинэ мэдээлэл нэмэгдэж судалгаа хийх сайн эхлэлийг тавих болно. Гэхдээ шинэ мэдээлэл тодорхойгүй байгаа бол баталгаатай эх сурвалжийг сайн судал. Өөртөө итгэлтэй хүмүүс амжилт олох боломж их байна.

Хилэнц: Шинийг эрэлхийлэх өдөр. Уран бүтээлч хүмүүс шинэ эрэл хайгуул хийх, нарийн мэргэжлийн ажилчид шинэ мэдлэг эзэмшихээр суралцах зэргийг од эрхэс таашааж байна. Амьдрах байраа засах, тохижуулахад таатай өдөр. Мэдлэг чадвараас гадна зөн билгээ ашиглах хэрэгтэй. Таны шийдвэр үнэн зөв бөгөөд цагаа олсон байх боломжтой.

Нум: Өөрийн үзэл бодлоо хамгаал. Та тууштай байж, хувь тавилангаа хяна. Хүсэл мөрөөдлөө яаж хэрэгжүүлэх талаар төлөвлө. Одоо биелэх бололцоогүй боловч хамгийн гол нь эхлэлийг нь тавих хэрэгтэй. Эргэн тойрны нөхцөлөө байнга хянаж бай. Боломж олдвол алдалгүй ашиглах мэдрэмжтэй байх нь чухал. Сэтгэл санаа хямрах шалтгаан нь амьдралын эгэл саад бэрхшээл байх ёсгүйг санаарай.

Матар: Анхааралтай байх өдөр. Улс төртэй холбоотой хүмүүс олны өмнө алдаа гаргаж болзошгүй. Өөрийгөө зөв илэрхийлэх тал дээр сайн анхаар. Өнөөдрийн хичээл зүтгэлийнхээ үр дүнг ирээдүйд амсана. Өөрийгөө дутуу үнэлэхээ боль. Зарим үйл явдал хяналтаас гарч төвөг учруулж болзошгүй тул онцгой мөчид хяналтаа сулруулахгүй байхыг од эрхэс зөвлөж байна.

Хумх: Эерэг өдөр. Санхүүгийн боломжоо нэмэгдүүлэх төлөвлөгөө зохиох бөгөөд үүнийгээ хэрэгжүүлэх хэрэгтэй. Зарим тансаг хэрэглээгээ хасах шаардлага гарч мэднэ. Мөнгөө өсгөхийн тулд юу хийж болох талаар сайн бодолцох хэрэгтэй. Нөлөө бүхий хүмүүс танд хэрхэн зөв амьдарч сурах талаар хэрэгтэй зөвлөгөөг өгөх болно.

Загас: Таатай өдөр. Таны оюун ухаан тунгалаг, үзэл бодол тод байх болно. Өөр өөр салбарт ажилладаг хүмүүстэй уулзах нь үнэхээр сонирхолтой байх болно. Хийж буй зүйлдээ төвлөрөх нь чухал үе. Олон зүйл зэрэг эхлэх юм бол бодол санаа будилж магадгүй. Шинэ гэрээ хэлэлцээр байгуулж орлогоо нэмэх боломж байна.

 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19